Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд Зэвсэгт хүчний 326,120, 032 дугаар ангид ажиллав


Admin
2023/11/30
Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо ны дарга Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн хамт  Зэвсэгт хүчний 326, 120, 032 дугаар ангид 2023 оны 11 дүгээр сарын 2 7, 29-ний өдрүүдэд ажиллаж, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай нь танилцлаа. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа П.Энхтайван тус цэргийн ангийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулахдаа, хугацаат цэргийн алба хаагчид нь мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, ангийн үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэн бэлэн байдлыг ханган, улсын онц чухал болон хүн амын амьжиргааны хангамжийн объектыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх, гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцдог" гэлээ. Мөн мэргэжил эзэмшүүлэх, их, дээд сургууль, коллежийн сургалтыг цахимаар үргэлжлүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, бие дааж өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ төрөл бүрийн дугуйланд хамрагддаг гэдгийг штабын дарга дэд хурандаа П.Энхтайван хэлсэн. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа М.Болдбаатар, “Хүндэт харуулын” хэмээн алдаршсан 032 дугаар анги нь улсын хэмжээнд үндэсний баяр, түүхэн ой, онц чухал үйл явдал, нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийг ёслон тэмдэглэх, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, бусад албан тушаалтан тангараг өргөх, тамга шилжүүлэх, төрийн дээд шагнал олгох, цол хүртээх, эмгэнэн гашуудах зэрэг төрийн үндэсний ёслол болон Монгол Улсад айлчилсан гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг угтах, Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах, Дипломат төлөөлөгчийн газруудтай харилцах зэрэг гадаад бодлогыг хэрэгжүүлэх төрийн дипломат ёслолыг гүйцэтгэж, Монгол Улсын төрийн ёслолын нүүр царай болж, дүр төрхийг тодорхойлж ирснийг онцлон тэмдэглэв. Тус анги нь тайван цагийн бүтэц, орон тоо, зохион байгуулалтын дагуу хууль журмаар тогтоосон төрийн болон цэргийн ёслол хүндэтгэл, батлан хамгаалах, зэвсэгт хүчний байнгын удирдлагын байр, ангийн байрлалын харуул хамгаалалт, Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулах гэсэн үндсэн үүрэгт ажил болон өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн хангалт, үйлчилгээг тасралтгүй зохион байгуулан үүрэг гүйцэтгэж буй аж. Түүнчлэн тус анги нь нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, эцэг эхийн зөвлөл байгуулан цэргийн анги хэрхэн бэлтгэл сургуулилтаа хийдэг, үүргээ хэрхэн биелүүлдэг талаар мэдээллийг тогтмол өгдөг байна. Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын гэр бүл, иргэд, нийгэмд иргэний хяналт тавихад тодорхой дэвшил болсон гэдгийг ангийн захирагч, хурандаа М.Болдбаатар онцоллоо. Штабын удирдлагуудын зүгээс, Монгол Улсын хэмжээнд цэргийн албанд татагдаж байгаа залуусын дийлэнх нь дэлгэцийн хамааралтай, бие бялдрын хөгжил сул, сэтгэл зүйн тогтворгүй байгааг онцлоод, сэтгэцийн хямралд орох, цэргийн албанаас шантрах, сургалт бэлтгэл, бие бялдрын хөгжлийн хичээл, дадлага, сургуулиас бэрхшээх, ёс суртахуун, харилцааны сөрөг нөлөөнд автах зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор  сэтгэл зүйч ажиллуулж байгаа гэв. Мөн хугацаат цэргийн алба хаагчид тодорхой хугацааны дараа биеийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, сүрьеэ өвчин тусах, сэтгэц өөрчлөгдөх зэрэг асуудлууд нийтлэгээр тулгардаг тул цэргийн албанд татагдсанаас хойш сарын дараа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоонд оруулж цэргийн албанд тэнцэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэлээ. Зэвсэгт хүчний 326, 120, 032  дугаар ангийн захирагчид Батлан хамгаалах салбарт тулгамдаж буй асуудалд санхүүжилт, хөрөнгө оруулалт гэдгийг онцолсон. Сүүлийн 30 гаруй жил батлан хамгаалах салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй, салбарын нийт төсвийн 90 орчим хувь нь урсгал зардалд зориулагдаж байгаагийн улмаас цэргийн ангиудын барилга хуучирсан, техникийн шинэчлэлт хоцрогдож байна гэлээ. Мөн цалин болон бусад асуудлаас болж жилдээ 700-800 цэргийн албан хаагч хүсэлтээрээ чөлөөлөгдөж өөр салбар руу шилжин ажиллах болсон нь батлан хамгаалах салбарын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц асуудал хэмээв. Харин 2023 оны төсвийн тодотголоор батлан хамгаалахын албан хаагчдын цалин нэмэгдсэн нь зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд нааштай нөлөөлж байгаа аж. Ангийн захирагчид нэн яаралтай цэргийн ангийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, стандартад нийцсэн байр, гал тогоо, соёл, спортын байгууламж шинээр барих, барилга байгууламжийн дээвэрт их засвар хийх, төвлөрсөн дулаанд холбох, сантехник шугам сүлжээг шинэчлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж, байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын дүрэмт хувцасны хангалт зэрэг нь батлан хамгаалах салбарын нэн тэргүүнд тулгамдсан асуудлын нэг болсныг тодотгосон. Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хороо ны дарга Ц.Мөнхцэцэг "УИХ-ын Хүний эрхийн дэд хороо нь Монгол Улсын хүний эрхийг хангах үндэсний механизмын  нэг чухал бүрдэл бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28.2.11-д зааснаар Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг эрхэлдэг , м өн олон улсын парламентын хүний эрхийн хороодын нийтлэг жишгийн дагуу эрхлэх асуудлаа дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ Хууль зүйн байнгын хороонд, шаардлагатай бол Хууль зүйн байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүрэгтэйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн зэвсэгт хүчинд алба хааж буй хугацаат цэргийн албан хаагчдын хүний эрх ноцтой зөрчигдөх, цэргийн дэг нэрийн дор дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Иймд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц ы н дагуу хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах, хүний эрхийн үндэсний механизмын хэрэгжилтэд хяналт тавих, иргэдийн эрх, эрх чөлөөний талаар санал, дүгнэлт гаргах тухайд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын хувиар анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, сүүлийн таван жилийн хугацаанд  байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын төсөв хөрөнгө, санхүүжилт хангалтгүй байсан. Улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө оруулалтын 90 гаруй хувь нь  урсгал зардал, алба хаагчдын цалин хөлсөнд зарцуулагддаг. Харин ирэх жил энэ салбарын төсвийн санхүүжилтийг тодорхой хэмжээгээр нэмсэн. Цаашид цэргийн ангийн бие бүрэлдэхүүний хангамж, олон улсын стандартад нийцсэн барилга байгууламжийг үе шаттайгаар байгуулж, байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдад цэргийн үүргээ биелүүлэхэд таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох хууль тогтоомж, Байнгын хороонд уламжлах, тулгамдаж байгаа асуудлыг Улсын Их Хуралд танилцуулан холбогдох арга хэмжээг авна гэдгээ илэрхийллээ. Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар


Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд … 16 цагийн өмнө
Солонгост сургууль төгсөгчдийн холбоо Удирдлагын академитай … 16 цагийн өмнө
Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаа… 17 цагийн өмнө
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, … Өчигдөр
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуу… Өчигдөр
Говьсүмбэр аймагт гамшгаас хамгаалах компанд-штабын сургууль… 2026/03/11
Солонгост сургууль төгсөгчдийн холбоо ХЭҮК-тэй хамтран ажилл… 2026/03/11
Ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 2026/03/11
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл ү… 2026/03/10
АПУ ХК ложистикийн дэд бүтцийг шинэ шатанд гаргах 3 дах авто… 2026/03/09
Мартын 8-нд 139 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн… 2026/03/09
Цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг он… 2026/03/09
Цалинтай ээжийн 50 мянгыг 500 мянга хүргэх өргөдөлд 70342 хү… 2026/03/09
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурий… 2026/03/09
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өртөтгөлийг 30 тэрбумаа… 2026/03/05
Б.Даваадалай: Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүр бол хүн төвтэй… 2026/03/05
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх, ху… 2026/03/04
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгж… 2026/03/04
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж,… 2026/03/04
ТАНИЛЦ: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хув… 2026/03/04
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд … 16 цагийн өмнө
Солонгост сургууль төгсөгчдийн холбоо Удирдлагын академитай … 16 цагийн өмнө
Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаа… 17 цагийн өмнө
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, … Өчигдөр
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуу… Өчигдөр
Говьсүмбэр аймагт гамшгаас хамгаалах компанд-штабын сургууль… 2026/03/11
Солонгост сургууль төгсөгчдийн холбоо ХЭҮК-тэй хамтран ажилл… 2026/03/11
Ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 2026/03/11
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл ү… 2026/03/10
АПУ ХК ложистикийн дэд бүтцийг шинэ шатанд гаргах 3 дах авто… 2026/03/09
Мартын 8-нд 139 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн… 2026/03/09
Цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг он… 2026/03/09
Цалинтай ээжийн 50 мянгыг 500 мянга хүргэх өргөдөлд 70342 хү… 2026/03/09
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурий… 2026/03/09
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өртөтгөлийг 30 тэрбумаа… 2026/03/05
Б.Даваадалай: Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүр бол хүн төвтэй… 2026/03/05
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх, ху… 2026/03/04
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгж… 2026/03/04
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж,… 2026/03/04
ТАНИЛЦ: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хув… 2026/03/04