ДОХ, сүрьеэтэй тэмцэх төсөлд 15 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ

Admin
2023/12/05
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Монгол Улсыг хариуцсан менежер Аллан Нфамбаг хүлээн авч уулзан тус сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслийн үйл явц, 2024-2026 онд  Монгол Улсад хэрэгжих төсөл, санхүүжилтийн арга, анхаарах асуудлын талаар санал солилцлоо. Дэлхийн 100 гаруй улс орон Глобаль сангаас санхүүгийн дэмжлэг авч ДОХ болон сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэж буй бөгөөд манай улс 2003 оноос хойш найман удаагийн төслийг улсын хэмжээнд амжилттай хэрэгжүүлж буй юм. Эрүүл мэндийн сайд өнгөрсөн хорин жилийн хугацаанд тус сангийн санхүүгийн дэмжлэгээр найман удаагийн төслийг амжилттай хэрэгжүүлснээр манай улсад ДОХ-ын халдварын тархалтыг бага түвшинд тогтоон барьж, эхээс хүүхдэд халдвар дамжихаас бүрэн сэргийлж, сүрьеэгийн эмчилгээ, оношилгоог улам боловсронгуй болгож, сүрьеэгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж, хүртээмжийг нэмэгдүүлсэн зэрэг бодитой үр дүн гарсныг онцлоод “Глобаль сангийн санхүүжилт нь монгол хүний эрүүл амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгож, эрүүл мэндийн дэд бүтцийг өргөжүүлэх, зайлшгүй шаардлагатай эмээр хангах, олон нийтэд түшиглэсэн урьдчилан сэргийлэх, эмчлэх санаачлагыг дэмжсэнээр манай улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байна” хэмээсэн. Уулзалтын үеэр 2024-2026 онд хэрэгжих ДОХ-ын төслийн хүрээнд эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн үйл ажиллагаа, интервенцийг үр дүнд суурилсан санхүүжилтийн механизмын дагуу хэрэгжүүлэхээр болсон талаар талууд байр сууриа илэрхийлсэн. Санхүүжилтийн энэхүү аргыг анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа тул эхний ээлжинд зургаан сарын хугацаатайгаар санхүүжилтийг олгож, улмаар гарсан үр дүн, сургамжид тулгуурлан дараагийн үйл ажиллагааг төлөвлөж, санхүүжилтийг олгох нь зүйтэй гэж үзэж буйгаа С.Чинзориг сайд хэлсэн. Аллан Нфамба Глобаль сангийн нэрийн өмнөөс 20 жилийн хугацаанд үр дүнтэй хамтран ажилласан Монгол Улсын Засгийн газарт  талархал илэрхийлээд сүүлийн хоёр гурван жилд дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбартаа хийж буй хөрөнгө оруулалт буурч байхад Монголд  энэ үзүүлэлт тогтвортой өсч байгааг онцолсон. Глобаль сан өнгөрсөн 20 жилийн хугацаанд ДОХ, сүрьеэтэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн 83 сая ам.долларын дэмжлэгийг үзүүлсэн. Энэ  дэмжлэг ДОХ болон сүрьеэ өвчний тархалт, нас баралтыг бууруулахад нөлөө үзүүлсэн нь Монголын иргэн бүрт хамаарах ач холбогдолтой учраас цаашид төслийг үргэлжлүүлэх нь зөв гэж үзсэн бөгөөд 2024-2026 онд 15 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон зэрэг мэдээллийг өгч манай талаас тавьсан саналуудад хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27