Оны өмнө 300, оны дараа 300 автобус оруулж ирнэ

Admin
2023/12/12
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан зохион байгуулав. Зөвлөгөөний эхэнд Хотын дарга нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд тендер сонгон шалгаруулалтаа яаралтай зарлаж, ажлаа эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн автобус худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, оны өмнө 300, оны дараа 300 автобус оруулж ирэхээр төлөвлөн ажиллахыг даалгав. Түүнчлэн автобусны парк, хүний нөөцийг бэлтгэж, маршрутын өөрчлөлтийг төлөвлөх юм. Нийслэлийн 2024 оны төсөв батлагдсантай холбоотойгоор энэ ондоо  багтаан хөрөнгө оруулалт, худалдан авалтын бүх төлөвлөгөөг батлан, тендер сонгон шалгаруулалтаа зарлаж дуусгах, дүүргүүд рүү эрх шилжүүлэх ажлаа эрчимжүүлэхийг мөн үүрэг болголоо. Түүнчлэн шинэ жилийг угтсан гэрэлтүүлэг, чимэглэл, тохижилтын ажлуудын явцыг дүүргийн удирдлагуудаас тодруулав. Дүүргийн удирдлагууд бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд аль болох богино хугацаанд гэрэлтүүлэг, чимэглэл, тохижилтын ажлуудыг хийнэ гэдгээ хэлэв. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Үүнтэй холбоотойгоор хоёр Ажлын хэсэг байгуулах бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах Ажлын хэсгийг “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан ахалж, энэ хүрээнд иргэдтэй уулзаж, санал асуулга явуулж, хэлэлцээр хийнэ. Түгжрэлтэй холбоотой Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахлах бөгөөд холбогдох журмуудыг эцэслэхийг үүрэг болгов. Тэрчлэн “Урт цагаан” болон “S'Outlet” дэлгүүрийн барилгыг нураах ажлуудыг эрчимжүүлнэ гэдгийг хэлж байлаа. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль арванхоёрдугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймээс УБЗАА, Дүүргүүдийн Засаг дарга зэрэг холбогдох албан тушаалтнууд төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбоотой захиалгуудаа ирүүлэх, Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд хүргэх, Автобусны цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийх, Хотын соёлыг түгээсэн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулах, Улаанбаатар хотод жуулчид хүлээн авах хөтөлбөр боловсруулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгож, жуулчид ирэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгөв.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27