Вейпнээс үүдэлтэй уушгины гэмтлийн улмаас 2807 хүн өвчилж, 60 хүн нас баржээ

Admin
2023/12/21
Нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын 9 дүүргийн ерөнхий боловсролын 205 төрийн болон төрийн бус сургуулийн сурагчдын дунд утаат болон электрон тамхи хэрэглэж буй хүүхдүүдийн судалгааг 2023 оны 12 сарын 05-ны өдрийн байдлаар гаргахад нийт 8938 хүүхэд хэрэглэж байна гэжээ. Эдгээр хүүхдүүдийн 6936 хүүхэд буюу 77.6 хувь нь хөвгүүд, 2017 хүүхэд буюу 22.4 хувь нь охид байна. Vape буюу электрон тамхины эрүүл мэндийн сөрөг нөлөө ДЭМБ-ын судалгаанаас никотин нь хүүхэд, өсвөр үеийнхэн, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд өндөр эрсдэл учруулдаг. Хүүхэд, өсвөр үеийнхний никотины хэрэглээ нь тархины хөгжилд хортой нөлөө үзүүлж, цаашлаад оюуны хомсдол, сэтгэл түгших эмгэг зэрэг урт хугацааны сөрөг үр дагаварт хүргэдэг. Жирэмсэн эмэгтэй никотин хэрэглэх нь ургийн тархины хөгжилд ижил төстэй сөрөг үзүүлдэг байна. Цэнэглэгч шингэний найрлагад орсон бусад бодисууд эрүүл мэндэд  сөрөг нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон ч маш олон бодисын талаар баримт бүрдээгүй байна. Тухайлбал, ЭНДС, ЭНБДС-ийн зарим амт оруулагч нь аэрозолын хоруу чанарыг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон. Ваниль, синнмалдегид зэрэг алдегид төрлийн амт оруулагч нь бүтээгдэхүүний хоруу чанарыг нэмэгдүүлж байдаг бол цөцгийн тосны амтыг бий болгоход ашигладаг химийн нэгдэл нь облитеран борнхиолит өвчин үүсгэдэг. АНУ-д 2019-2020 онд электрон тамхи, вейпнээс үүдэлтэй уушгины гэмтэл дэгдсэн нь эдгээр бүтээгдэхүүн хэр аюултайг харуулж байна. өвчний хяналтын төвүүдээс өгч буй хамгийн сүүлийн үеийн тоо мэдээгээр вейпнээс үүдэлтэй уушгины гэмтлийн улмаас 2807 хүн өвчилж, 60 хүн нас барсан байна. Никотин агуулдаг, донтолт үүсгэдэг бөгөөд уушгины хүнд өвчлөл цоорол үүсгэх шалтгаан болдог. Хүүхдийн тархи 25 нас хүртэл хөгжиж байдаг тул хүүхэд, өсвөр насны хүүхдийн  тархины хөгжилд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, никотины донтолтод хүргэх эрсдэлтэй. Өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхинд донтох магадлал 2 дахин нэмэгддэг. Хэтрүүлсэн үед толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Иймд Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд нэмэлт  оруулах төсөл /Хүүхэд, өсвөр үейинхий дунд VАPE буюу электрон тамхины хэрэглээний тухай/ -ийг боловсруулсан байна. Уг журмын төсөлд иргэн та саналаа өгөхийг хүсвэл ЭНД ДАРНА УУ

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27