Энэ оны 01 сарын 01-ээс эхлэн машин угаалгын газрууд цэвэр усаар машин угаахыг хориглоно

Admin
4 цагийн өмнө
Усны газраас 2023 оны ус ашиглалт, хөрсний ус шавхаж буй барилгын компанийн зөрчил, машин угаалгын газрын усан хангамжийн талаар мэдээлэл өгч байна. Усны газрын дарга З.Батбаяр: 2023 оны ус ашиглалтын урьдчилсан дүнгээр, улсын хэмжээнд 645 сая м.куб ус ашигласан байна. Энэ тоо дээшээ доошоо 10 орчим саяар хэлбэлзэх боломжтой. 2022 оны усны хэрэглээ 606 сая м.куб байсан бол энэ жил 40 гаруй сая м.куб хэмжээгээр нэмэгджээ. 645 сая м.куб гэдэг нь ОХУ-ын нэг цахилгаан станцын жилийн усны хэрэглээтэй ойролцоо байна. Ус ашиглалт нэмэгдсэн нь хоёр шалтгаантай. Үүнд: 1. Хэрэглээ нэмэгдэж байна. 2. Ус ашиглалт, хэрэглээнд тооцогддоггүй байсан ус ашиглалт хэрэглээг илрүүлж гаргасантай холбоотой" гэлээ. Тодорхой газруудад усны ашиглалт нэмэгдсэнтэй холбоотойгоор усны нөөцийн хомсдол бий болж байна. Үүнд, Улаанбаатар хот орчим, говийн бүс нутагт хомсдол үүссэн. Говьд 1 л ус 1000 төгрөг хүрсэн тохиолдол ч байна. Өнгөрсөн зун Улаанбаатар хотод үерийн аюул үүсэхэд зарим хотхон хорооллын усанд гэдэсний савханцар илэрсэн тул мөн л 1 л цэвэр усыг 1000 байтугай төгрөгөөр худалдаж авч байсан. Усны хомсдол, бохирдол Улаанбаатар хотын хэмжээнд нүүрлээд байгаа. Цаашид ч зари газарт ган,  зарим газарт үерийн аюул тохиолдох учраас урьдчилан анхааруулж байгаа юм. УБ хотод усны хэрэглээ хоногт 300 мянган м.куб байгаа бол 2040 онд энэ хэрэглээ 1 сая м.кубд хүрнэ. Хэрэглээ нийлүүлж чадах усны хэмжээнээс хоёр дахин нэмэгдэх буюу усны нөөцийн хомсдол үүснэ. Хоёрдугаарт, 2023 оны 8 дугаар сараас эхлэн Усны газраас урьд нь ус хэрэглээнд тооцогддоггүй байсан, томоохон усны хэрэглээг төлбөртэй болгохоор ажиллаж эхэлсэн. Асар их хэмжээний ус тэнд явж байна. Энэ бол хөрсний усыг барилга барихын тулд шавхан зайлуулж байгаа явдал. Бид үүнтэй холбоотой хэд хэдэн асуудлаар прокурорт холбогдох хэргийг үүсгэхээр хандсан ч одоогоор тодорхой шийдэгдээгүй байна. Тодруулбал, Монгол банкны уулзвар, хуучин Худалдаа хөгжлийн банкны барилгыг нурааж дахин барилга барьж байгаа бөгөөд 2022-2023 онд бүтэн хоёр жилийн хугацаанд тус газраас хөрсний ус шавхан ажиллаж байгааг харсан. 2023 оны 8 дугаар сард бид барилга барьж буй газар очиж ажиллах үеэс хойш тасралтгүй 5 сарын хугацаанд ус гоожсоор л байгаа. гэтэл нэг ч удаа төлбөрийн асуудал яригдаагүй, тавьсан шаардлагад хариу өгөөгүй. Усны дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөлгүй ус ашигласан тул Усны газраас 2020 оны БОАЖ-ын сайдын "Усны нөөцөд хохирол учруулсан журам"-ын дагуу арга хэмжээ тооцохоо мэдэгдэж байна гэсэн. Хөрсний усыг зайлуулах нь нийт ард иргэдийн амь настай холбоотой зүйл. Гуравдугаарт, Машин угаалгын газрын ус хангамжийн асуудал. 2024 оны 01 сарын 01-ээс эхлэн машин угаалгын газрууд цэвэр усаар машин угаахыг хориглоно. Ус сувгийн удирдах  газраас тодорхой арга хэмжээ авна.Тиймээс цэвэршүүлсэн ус руу шилжиж ажиллахыг уриаллаа. Иргэд мөн хаана ямар газар цэвэршүүлсэн усаар машин угааж байна, хаана цэвэр усаар угааж байгаа талаар мэдээлэл хүргэж, бусадтайгаа хуваалцаж, цэвэршүүлсэн усаар машин угааж байгаа газруудыг дэмжих чиглэлд бүгд хамтран ажиллах хэрэгтэй.

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ 2026/05/01
Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно 2026/04/29
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын… 2026/04/29
Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бү… 2026/04/29
ЗӨВЛӨГӨӨ: Марафоны өмнөх өдөр алкохол хэрэглэхийг хориглоно 2026/04/29
Баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга… 2026/04/29
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хааха… 2026/04/27
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай су… 2026/04/25
“Туулын хурдны зам” төслийг зогсоолоо 2026/04/22
Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж олгоно 2026/04/22
Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгү… 2026/04/22
721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр ү… 2026/04/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан… 2026/04/17
Төрийн албан хаагчид ирэх даваа гарагаас нэг өдөр цахимаар а… 2026/04/17
Асан хот Солонгост сургууль төгсөгчдийн холбоог дэмжин хамтр… 2026/04/16
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ то… 2026/04/15
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос ч… 2026/04/15
Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ 2026/04/15
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхита… 2026/04/15
Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх а… 2026/04/14