Нийтийн тээвэрт нэг төлөлтөөр 4 удаа үйлчлүүлэх төлбөрийг 1000 төгрөг болгоно

Admin
2024/01/19
Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хурлаар танилцууллаа. Танилцуулгад дурдсанаар нийтийн тээврийн Жаргалант тосгон-Хархорин чиглэлээс бусад бүх чиглэлд зорчих нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг том хүн 600 болон 1000, хүүхэд 200 төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгажээ. Нэг удаагийн энэ төлбөрөөр өдөрт 4 удаа нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрх бүрдэнэ. Улмаар иргэнд ирэх төлбөрийн ачаалал буурна, мөн хэмжээгээр нийтийн тээврийн салбарын алдагдал буурна гэж тооцож байгаа аж. Мөн хурлаар: Нийслэлийн зам талбайн цэвэрлэгээний тариф 1 м/кв нь 50 төгрөг байгааг 70 болгон нэмэгдүүлэхээр танилцууллаа. Ийн нэмэгдүүлж байгаа нь шатахууны үнийн өсөлт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдсан өөрчлөлт юм. Монгол улс, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийг ойг тохиолдуулан Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас Нийслэлийн ИТХ-д, Монгол улсын Гадаад харилцааны яамнаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Улаанбаатар хотын аль нэг гудамжийг Лондон хотын нэрэмжит болгох хүсэлтийг ирүүлсэн байна. Улмаар Баянгол дүүрэг 26-р хороо, Нарны гүүрээс зүүн тийш Нарны хорооллын дагуу, Чингисийн өргөн чөлөөний доогуур зүүн тийш Нарны замын нүхэн гарц хүртэл 1,8 км авто замыг Лондонгийн гудамж хэмээн нэрлэхээр төлөвлөж байна. Чингис хааны есөн өрлөгийн нэг Урианхан овгийн Хабаны хөвүүн Сүбээдэй баатрын мэндэлсний 850 жилийн ой 2025 онд болно. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шагайн харвааны зүүн тал, Нийслэл хүрээ өргөн чөлөөнөөс хойш Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талаар Махатма Гандигийн гудамж хүртэл 0.5 км авто замыг Сүбээдэй баатрын гудамж хэмээн нэршүүлэх саналыг тус тус ирүүлжээ. Нийслэлийн төвийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийн хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэр, Богд уул мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд хамрагдсан. Мөн СХД-ийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Шар цэрэгт” гэх газрын хориглосон бүсийн хязгаарыг нэмэгдүүлэх санал гаргасан юм. Хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдсон зардлыг нөхөн төлүүлэх журмыг танилцууллаа. Эдгээр болон бусад асуудлыг энэ сарын 25-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27