Эмийн чанарын асуудлаарх түр хорооны гэнэтийн шалгалтаар дараах зөрчлүүд илрэв

Admin
2024/02/20
Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа, эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороог Монгол Улсын Их Хурлын 2023 оны  6 0 дугаар тогтоолоор байгуулсан. Түр хороо 7 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Ц.Туваан нар ажиллаж байгаа юм. Эмийн асуудлаарх түр хорооны дарга Ж.Чинбүрэн, гишүүн Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен нар /2023.01.19 / Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах-д гэнэтийн шалгалт хийж, нөхцөл байдалтай танилцлаа. Гурван давхар, 1000 m2  талбайтай тус агуулахыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2021 онд барьж ашиглалтад оруулжээ.  Уг агуулах нь  гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, вакцин био бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах зориулалт бүхий улс орны стратегийн онцгой ач холбогдолтой объект юм. Тус байгууллагын үйл ажиллагааны талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Санхүү, хангамж нөөцийн албаны дарга Д.Болдбаатар Түр хорооны гишүүдэд танилцуулав. Түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан хүргэв. Тэрбээр, Цар тахал, гамшгийн үед Монгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй байхад зориулж, энэ агуулахыг Азийн хөгжлийн банкны 3 сая долларын тусламжаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)-д хоёрхон жилийн өмнө шинээр байгуулж, ашиглалтанд оруулсан. Гэтэл агуулахад зөвхөн хугацаа нь дууссан, ашиглах боломжгүй болсон эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл л хураагдсан байна. Зовох цагт хэрэглэх эмийн агуулах уу?,  зүгээр л хугацаа нь дууссан эмийн “хогийн цэг” үү? Жишээ нь, 165 сая төгрөгийн үнэ өртөгтэй, хугацаа нь дууссан тоцилизумаб (моноклонал эсрэг бие) тарилга байна. Ковидын үед хүндрэлд хэрэглэхээс гадна, хэрх (ревматизм) өвчний үед тарьдаг чухал тарилга юм. Татвар төлөгчдийн хөлс, хүч шингэсэн, их хэмжээний төсвөөр авсан тарилгыг хугацаа нь дуусахаас өмнө эмнэлгүүддээ хуваарилахад юу дутсан бэ? Мөнгө биш сэтгэл, ёс зүй, менежмент дутсан байна. Хэрх өвчтэй хүмүүст нэн хэрэгцээтэй, сар бүр тариулдаг тарилга хайран, татвар төлөгчдийн хөрөнгө яйран болсон байна. Эмийн тогтолцоо нь өөрөө өвчтэй байна. Энэ мэт хүнээ мартсан, хариуцлагагүй явдлыг хэрхэвч өөгшүүлэхгүй" гэдгийг хэллээ. Эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулах нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хашаанд байрладаг бөгөөд харьяаллын хувьд Эрүүл мэндийн яам болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн аль алинд хамаарч үйл ажиллагаа явуулдаг аж.  Тус агуулахад  20 гаруй нэр төрлийн 8 тэрбум гаруй төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалагдаж байгаа бөгөөд олон улсын байгууллагын тусламжаар ирсэн эм, эмнэлгийн хэрэгсэл зонхилдог байна. Эмийн чанарын асуудлаарх Түр хорооны дарга Ж.Чинбүрэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ, хязгаарыг танилцуулсан. Мөн  ирэх гуравдугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулах талаар мэдээлэл өгч, энэ хүрээнд тодорхой хяналт, шалгалтын ажил болоод, энд дурдагдсан асуудлуудыг шаардлагатай тохиолдолд нээлттэй сонсголоор тодруулах болно гэлээ.

Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд … 7 цагийн өмнө
Солонгост сургууль төгсөгчдийн холбоо Удирдлагын академитай … 8 цагийн өмнө
Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаа… 8 цагийн өмнө
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, … Өчигдөр
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуу… Өчигдөр
Говьсүмбэр аймагт гамшгаас хамгаалах компанд-штабын сургууль… 2026/03/11
Солонгост сургууль төгсөгчдийн холбоо ХЭҮК-тэй хамтран ажилл… 2026/03/11
Ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 2026/03/11
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл ү… 2026/03/10
АПУ ХК ложистикийн дэд бүтцийг шинэ шатанд гаргах 3 дах авто… 2026/03/09
Мартын 8-нд 139 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн… 2026/03/09
Цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг он… 2026/03/09
Цалинтай ээжийн 50 мянгыг 500 мянга хүргэх өргөдөлд 70342 хү… 2026/03/09
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурий… 2026/03/09
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өртөтгөлийг 30 тэрбумаа… 2026/03/05
Б.Даваадалай: Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүр бол хүн төвтэй… 2026/03/05
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх, ху… 2026/03/04
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгж… 2026/03/04
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж,… 2026/03/04
ТАНИЛЦ: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хув… 2026/03/04