Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно

Admin
2024/02/23
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж байна. Завхан аймгийн Онцгой комисс, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Тус аймаг өвс тэжээлийн нөөцийнхөө 82 хувийг бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар нийт бэлтгэсэн өвсний 1059,1 тонн, тэжээлийн 701 тонныг зарцуулаад байна. Завхан аймагт ажиллаж буй Шуурхай бүлгээс аймгийн Онцгой байдлын газарт улсын нөөцөөс үнэ төлбөргүй олгосон 400 тонн тэжээлийг хүргэж өглөө. Энэ сарын 11-16-нд өдөр шөнийн температурын зөрүүгээс шалтгаалж цасан дээр 2-3 см мөсөн үе үүсэж Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн сумын нутгаар төмөр буюу мөсөн зуд үүсэх нөхцөл бүрдсэн байна. 45 мянга гаруй мал хорогджээ. Энэ сарын 18-ны байдлаар  тус аймагт цасны зузаан 1-35,  хунгарын зузаан 18-80, гуу жалгандаа 20-120, хөрний зузаан 2-25, мөсөн бүрхэвчийн зузаан 2-3 см тогтжээ. Мөн энэ сарын 12-17-нд цас орж шуурсны улмаас  орон нутгийн чанартай зам, даваа хаагдаж, 17 сумын  54 багийн 2,256 малчин өрх төрийн болон бусад үйлчилгээ авах боломжгүй, 194 хүүхэд хичээлдээ ирж чадахгүйд хүрчээ. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Малчид Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаа ч амьжиргааны түвшнийг дээшлүүлэх талаар бодлого хэрэгжүүлэхийг санал болгож байна. Засгийн газар энэ удаад улсын нөөцөд байсан 6000 тонн тэжээл, орон нутгийн нөөцөд байсан 20000 тонн тэжээлийг малчдадаа үнэгүй хүргэж өгч байна. Хоёрдугаар ээлжинд хүчит тэжээлийг хүргэхээр бэлтгэж байна.  Мөн хүнс болон эм тариаг УОК-оос хүргэнэ. Импортын гурил, тэжээлийн татварыг тэглэх асуудлыг Засгийн газрын ирэх ирэх хоногийн хуралдаанаар шийдвэрлэнэ” гэлээ. Засгийн газраас тус аймгийн дөрвөн суманд энэ оны эхний улиралд багтаан туулах чадвар сайтай автомашин олгохоор шийдвэрлэсэн. Мөн аймгийн эрүүл мэндийн салбарт автомашин олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27