Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 80 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулахаар шийдвэрлэжээ

Admin
2024/03/05
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.02.26-аас 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд) 34.995 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 450 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 162, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Өмчлөх эрхийн эсрэг 184, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 18, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 52, бусад 7 хэрэг байна. Зөрчлийн шинжтэй 61.280 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 61.180 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 60.326 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 854 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 4400, Танхайрах 166, Хүний биед халдах 101, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 354, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 51176, бусад 4983 зөрчил байна. Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 40 иргэнд 12,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 80 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ. Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 158, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 120, сураггүй алга болсон хүн 40, шүүхээс даалгасан хүн 67, зөрчил үйлдсэн 34 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна. Зарим онцлог хэргээс дурьдвал: Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн “О”-ийн нэр бүхий харилцах банкны дугаар тоот дансыг нэр бүхий аппликейшнтэй холбож хууль бусаар нэвтрэн, шинээр данс үүсгэн өөрчилж, бусдын данснаас 14.0 сая төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд нэр бүхий арилжааны банкны ажилтан “А”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн болон онцлог зөрчлийн талаарх: Энэ оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG arena” спортын төвд Үндэсний дээд лигийн тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтын үеэр тоглогч гадаад улсын иргэн "C" нь тоглогч "М"-ын биед нь халдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн "Г" нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элчингийн гудамжны урд талын замд тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрж, Замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн "М" нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Kia Carniva” маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хуулиар хориглосон тусгай дуут дохио суурилуулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27