Дотуур байранд өсвөр насны охидын сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байгууламж хүртээмжгүй байна

Admin
2024/03/07
ХЭҮК Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг холбогдох саналын хамт жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан УИХ-д өргөн барьдаг. Энэ удаагийн 23 дахь илтгэлд “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” сэдвийг тусгайлан тусгахаар ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгааны талаар ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ өнөөдөр /2024.03.07/ танилцуулсныг хүргэе. Монгол Улсад 2023 оны 08 дугаар сарын байдлаар: Нийт өрхийн тоо- 941,500 Шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн- 17574 Гэр бүл цуцлалт: 4553 Үрчлэгдсэн хүүхэд: 1478 Өрх толгойлсон эх: 66.648 Өрх толгойлсон эцэг 15,089 Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгаагаар: Гэрлэлтийн гэрээ байгуулахыг асуудалд судалгаанд оролцогчдын 57,1 хувь нь зөв гэж үзсэн. Гэрлэлтийн гэрээнд 30,4 хувь нь гэрлэлт цуцалсны дараах үр хүүхдээ өсгөх үүрэг хариуцлагыг тусгахыг онцолсон. Гэрлэлтийн гэрээгээр судалгаанд оролцогчдын 44,4 хувь нь эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шийдвэрлэнэ гэж үзэж байна. Эцэг, эхийн үр хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс болж хүүхдээ үл хайхрах байдал 57 хувийг эзэлж байна. Өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн боловсролд анхаарах шаардлага тулгарч байна: Монгол Улсын хэмжээнд өсвөр үеийн ердөө 34 кабинет, клиник, төв нэртэйгээр тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Эдгээр нь: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 1 клиник Нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төвд 9 клиник, кабинет 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээ төв, аймгийн эрүүл мэндийн газруудыг түшиглэсэн 21 төв, кабинет Дорноговь аймгийн Замын-Ууд сум, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад З кабинет тус тус уйл ажиллагаа явуулж байна. Өсвөр үеийн кабинет, клиник, төвийн зарим нь эмч, сувилагч, нийгмийн ажилтангээр үйл ажиллагаа явуулж байна. Өсвөр насныхны эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой үйл ажиллагаанд онцгой анхаарал тавих цаг болсныг дараах тоо баримтууд илэрхийлж байна. 2021 онд 10-14 насны 26 охин, 2022 онд 26 охин, 2021 онд 15-19 насны 2331 охин, 2022 онд 2232 охин жирэмсэлсэн. 2021 онд 10-14 насны 35 охин үр хөндүүлсэн бол 2022 онд 41 бож өссөн. Харин 2021 онд 15-19 насны 618, 2022 онд 587 охин үр хөндүүлсэн. 2021 онд 10-14 насны 16 охин төрсөн бол 2022 онд 21 болж өссөн. Харин 2021 онд 15-19 насны 2538 охин төрсөн нь 2022 онд 2370 болж бууран үзүүлэлттэй байна. Охидын эрүүл мэнд нөхөн үржихүйн эрх зөрчигдөж байгаа учир төр, төрийн холбогдох байгууллагууд хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж охидын эрхийг хамгаалах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бодлого үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тодотгов. Тулгамдсан асуудал: Өсвөр насны хүүхдүүд цахим орчин болон үе тэнгийнхнээсээ бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой баталгаагүй мэдээ, мэдээллийг авч байна. Эрүүл мэндийн боловсролын хичээлийг бага, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан ордог ч хичээлийн чанар муу байгаагаас өсвөр насныхны дунд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл дутмаг, тусламж, үйлчилгээг хаанаас, хэнээс авахаа мэдэхгүй байна. Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд хараа хяналтгүй байдаг нь тэднийг бэлгийн болон хүйсэд суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж улмаар бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөд хүргэж байна. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ асран хамгаалах, халамжлах үүргээ биелүүлэхгүй, хүүхдээ хараа хяналтгүй орхиж, үл хайхрах хүчирхийлэл үзүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч байгаа өсвөр насныханд жирэмслэхээс хамгаалах хүртээмжтэй, боломжит аргуудын талаар зөвлөдөггүй. Тэдэнд сонголт хийх, жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслийн сонголт хангалтгүй. Өсвөр насныхны өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хүний нөөц дутмаг, өрөө, кабинет орчин нөхцөл хангалтгүй. Орон нутагт болон дотуур байранд амьдардаг өсвөр насны охидын сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байгууламж хүртээмжгүй. Мөн анх удаа сарын тэмдэг нь ирж буй өсвөр насны охидын дунд энэ талын мэдлэг дутагдалтай байна.

Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд … 5 цагийн өмнө
Солонгост сургууль төгсөгчдийн холбоо Удирдлагын академитай … 6 цагийн өмнө
Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаа… 6 цагийн өмнө
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, … Өчигдөр
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуу… Өчигдөр
Говьсүмбэр аймагт гамшгаас хамгаалах компанд-штабын сургууль… 2026/03/11
Солонгост сургууль төгсөгчдийн холбоо ХЭҮК-тэй хамтран ажилл… 2026/03/11
Ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 2026/03/11
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл ү… 2026/03/10
АПУ ХК ложистикийн дэд бүтцийг шинэ шатанд гаргах 3 дах авто… 2026/03/09
Мартын 8-нд 139 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн… 2026/03/09
Цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг он… 2026/03/09
Цалинтай ээжийн 50 мянгыг 500 мянга хүргэх өргөдөлд 70342 хү… 2026/03/09
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурий… 2026/03/09
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өртөтгөлийг 30 тэрбумаа… 2026/03/05
Б.Даваадалай: Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүр бол хүн төвтэй… 2026/03/05
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх, ху… 2026/03/04
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгж… 2026/03/04
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж,… 2026/03/04
ТАНИЛЦ: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хув… 2026/03/04