Антибиотекийн тэсвэржилт бодит аюул болоод байна

Admin
2024/03/15
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн эргийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Эрүүл мэндийн яам, ДЭМБ хамтран “Бичил биетний тэсвэржилтийн тандалтын тогтолцоо" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт ЭМЯ-ны НЭМГ-ын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа, ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа хэлсэн үгэндээ “Өмнө нь антибиотекийн тэсвэржилтийг чимээгүй тахал гэж үздэг байсан бол өнөөдөр бодитой аюул болоод байна. Тиймээс ч энэ тал дээр анхаарал хандуулах цаг нэгэнт болсон. ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн зөвлөснөөр антибиотекийн хэрэглээ ямар байгаа, ямар антибиотекийг түлхүү хэрэглэж байгаа тандалтын тогтолцоог бэхжүүлэх, антибиотекийн зохистой хэрэглээг тандах, антибиотекийн тэсвэржилтийн тандалтын тогтолцоог эрүүл мэндийн байгууллага дээр тандахаас гадна хүн амын дунд мөн тандах, антибиотекийн тэсвэржсэн нянгаар үүсгэгдсэн дэгдэлт бүртгэгдсэн тохиолдолд хариу арга хэмжээг зөв авах ёстой гэж зөвлөж байна. Энэ чиглэлээр Монгол Улс ямар ажлыг хийж байгаа, ямар ажлыг идэвхжүүлэх талаар бид өнөөдөр ярилцаж байна. ХӨСҮТ нь антибиотекийн тэсвэржилтийн тандалтыг улсын хэмжээнд хийдэг байгууллагын хувьд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.” гэдгийг онцлов. ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте: Бичил биетний тэсвэржилтийн асуудал сүүлийн үед нилээд ноцтойгоор тавигдах асуудлын нэг болсон. Хүний эрүүл мэндэд аюул занал учруулж буй антибиотекийн тэсвэржилтийн эсрэг Монгол Улсын Засгийн газраас идэвхтэй тэмцэж байгаа учраас ДЭМБ-ын дэмжиж ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Бичил биетний тэсвэржилт буюу антибиотекийн тэсвэржилт нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна хөдөө аж ахуйн салбар, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг. Бичил биетэнд тэсвэртэй болвол амь насаа алдах магадлал нэмэгдэж байдаг. Бичил биетэн гэдэг нь нян, вактери, мөөгөнцөр болон шимэгчийг хамруулж байгаа ойлголт юм. Эдгээр бичил биетэн хүний биед орохдоо халдвар, өвчин үүсгэж байдаг. Антибиотекийг зөв зохистой хэрэглэх нь эдгээр бичил биетнийг устгах гол арга бөгөөд үүнийг хянаж явах шаардлагатай байдаг. Тиймээс бид энэ тандалтын тогтолцоонд хяналт тавин ажиллаж байна” хэмээлээ. Антибиотекийн тэсвэржилт үүсдэг олон шалтгаан байдаг бөгөөд эрүүл мэндийн салбараас гадна бусад салбарын антибиотекийн зохистой хэрэглээг ч мөн ярих юм. Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамааруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэнэ. Харин бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ. Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэснээр бичил биетний тэсвэржилтийн тархалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Хүн, малд хамгийн өргөн хэрэглэдэг бичил биетний эсрэг эм бол та бидний сайн мэдэх антибиотик юм. Эм, бэлдмэлд тэсвэртэй болсон бичил биетнийг устгах нь нэн төвөгтэй бөгөөд мал, амьтны ялгадсаар гадагшилж хөрс, ус зэрэг хүрээлэн буй орчинд тархах, мөн малын мах, сүү, хүнсний ногоо зэргийг хүн хэрэглэх үед эмэнд тэсвэржсэн нянгийн халдварт өртөх аюултай аж.

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27