СӨХ-ны төлбөрөө хугацаанд нь төлөхгүй бол алданги тооцох, Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэдэг болно

Admin
2024/03/18
Сууц өмчлөгчдийн холбоодыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах зорилгоор " “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийг боловсруулсан.  Уг хуулийн төсөлд ямар зохицуулалтууд тусгагдсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлд дараах мэдээллийг өгчээ. Тэрбээр, Иргэд тав тухтай амьдрах орчин, хариуцлагатай, найдвартай хөрөнгийн менежмент, оновчтой хууль, эрх зүйн зохицуулалтыг шаардаж байна. Зөвхөн сүүлийн гурван жилд иргэд СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой 15 мянга гаруй өргөдөл, гомдол гаргасан нь үүний нотолгоо. Үүнийг өөрчлөх гэж бид хуулийн төсөл боловсруулсан. Шинэ хуулийн төслөөр Бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр сууц өмчлөгч хаанаас ч бүх гишүүдийн хуралдаа оролцох, санал гаргах, тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломжтой болно. СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал, бусад удирдах албан тушаалд тухайн орон сууцны байшинг барьж ашиглалтад оруулсан хүн, түүний хамаарал бүхий этгээд, уг хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээд ажиллахыг хориглохоор тусгасан СӨХ, сууц өмчлөгч, оршин суугч иргэдийг аль. алийг нь хариуцлагатай болгох шаардлагатай байна. Хуулийн төсөлд СӨХ-ны төлбөрөө хугацаанд нь төлөхгүй бол алданги тооцох, зургаан сараас дээш хугацаанд төлбөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг тусгасан. СӨХ-ны хувьд хийх ажил, чиг үүргийг хуулийн төсөлд тодорхой заасан. Хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй СӨХ-ны удирдлагад Зөрчлийн болон бусад хуулиар хариуцлага тооцно. Мөн орон сууцны байшингийн их засвар, арчлалтын сан байгуулаад нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгөөр энэ ажлыг зохион байгуулах санал гаргаж байна. Мэдээж энд бүх талын оролцоог хангах ёстой" гэлээ. “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төсөлтэй танилцаж, саналаа өгөх боломжтой бөгөөд доорх холбоосоор орно уу. https://mojha.gov.mn/content/65f10aaba9d9c480dac6ad78

Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна Өчигдөр
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27