Хүчирхэг төрийг бий болгохын төлөө Өмнөговьчууд ардчиллыг дэмжиж байна

Admin
2024/06/18
Хүчирхэг төрийг бий болгохын төлөө Өмнөговьчууд ардчиллыг дэмжиж байна Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Өмнийн говийн иргэд, сонгогчидтой уулзаж, “Бүтэн Монгол Бүрэн Ардчилал” “9+90+900” эрчимт хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тэрбээр Өмнөговь нутгийн зон олон ардчиллыг дэмжиж, санал бодлоо хэлэхээр уулзалтад хүрэлцэн ирмсэнд талархаж байгаагаа илэрхийлж, Ардчилсан нам хууль засаглалгүй, авлигад автсан, иргэдийг өрийн дарамтад оруулсан энэ хүнд байдлаас гаргахын тулд эвлэлдэн нэгдэж, энэ удаагийн сонгуульд оролцож байна гэдгээ хэллээ. Говь нутаг уйлж байна. Устай болохыг үгүйлж байна. Тиймээс говийн бүсийн тойрогт нэн түрүүнд хийх ёстой ажил бол устай болгох юм. Ингэхийн тулд “Говийн бүсийн ус” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэв. УИХ-ын сонгуулийн 7-р тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт Г.Ганбаатар, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн, Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхбат, Л.Одсэр, Н.Энхбат нар нэр дэвшиж байгаа юм. Мөн Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшигч Д.Энхтуяа, Б.Уянга нар тус уулзлатд оролцов. Долудугаар тойрогт нэр дэвшиж буй долоон нэр дэвшигч бол мэргэжлийн, чадвартай, боловсролтой, гол нь говийн бүсэд тулгамдаж буй асуудлыг хамгийн сайн мэддэг, гарц шийдлийг нь олж, ажил хэрэг болгож чадах хүмүүс гэдгийг тус намын дарга Лу.Гантөмөр онцоллоо. Г.Ганбаатар бол цэргийн хүн. Энэ цагт говио аврахын тулд Монголын говийг дэлхийн энергийн төв болгоно. Үүний төлөө Г.Ганбаатар маань зүтгэнэ. Р.Сэддорж бол “тооны” хүн. Би өөрөө Монгол Улсын математикийн олимпиадын мөнгөн медальтай, тоо гадарладаг хүний хувьд нэг зүйлийг тэмдэглэмээр байна. Тоо үнэн байдаг. Р.Сэддоржийн амнаас гарч буй үг бүр үнэн байх болно гэдгийг баталж хэлье. Р.Эрдэнэбүрэн бол даруу хүн. Говийн хүү голдоо нартай гэдгийг харуулж 30 настайдаа УИХ-ын гишүүнээр надтай цуг сонгогдож байсан. Нутгийнхаа төлөө ажиллаж, зүтгэж буй, миний дэд дарга нэр дэвшиж байгаа шүү. Түүнд нэг сайн чанар бий. Эхэлснээ заавал дуусгадаг. Л.Мөнхбаясгалан сэтгүүлч хүн. Түүний хувьд говь нутгийг аврахын төлөө зүтгэнэ. Бид говио хөгжүүлэхээсээ өмнө говио аврах хэрэгтэй болчихсон. Говьчууд минь сэрээрэй, Монгол даяараа ардчилал сэрж байгаа. Говио бүгдээрээ аваръя. Ц.Мөнхбат инженер, программист хүн. Инженерүүд Монголыг хөгжүүлнэ. Бид Монголынхоо ард түмэнд ганц зүйл хэлж байгаа. Бид Монголд үйлдвэрлэл бий болгоно. Тиймээс Ц.Мөнхбат шиг олон инженер сонгогдох ёстой шүү. Л.Одсэр бол математикийн багш, “тооны”, бас цэргийн хүн. Хэлсэндээ хүрдэг. Яагаад говийн хүнээс “Чинээлэг малчин” гэсэн үг гарсан юм бэ. Мал нь уух усгүй болсон учраас ийм үг гарсан хэрэг. Засаг даргаар ажиллаж байхдаа ард түмэн ядуу байгааг хараад зүрх нь шимширч, яавал тэднийг орлоготой болгох вэ, яавал мал нь уудаг устай болох вэ, яавал мал нь өгөөжтэй болох вэ, яавал малчдын амьдрал сайжирч, үр хүүхэд нь аз жаргалтай болох вэ гэж бодож “Чинээлэг малчин” хөтөлбөрийг гаргасан. Н.Энхбат бол эдийн засагч, олон банкийг удирдаж байсан хүн . Монголын санхүүгийн салбарыг босгож ирэх хүн шүү. Найман жил төрийг удирдахдаа эрх баригчид юу ч хийсэнгүй. Эдийн засаг сөхөрсөн. Тиймээс иргэдээ ажилтай, орлогтой болгохын тулд Монголын эдийн засгийг босгож ирэх ийм л чадвартай хүмүүсийг дэмжих хэрэгтэй гэдгийг хэллээ. Монголын төрийг хүчирхэг болгохын тулд энэ удаагийн сонгуульд хүчирхэг монгол хүн бүтээх, эрчимт хөгжлийн төлөвлөгөөтэй оролцож байгаа гэдгийг Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр уулзалтын үеэр онцолсон юм. Ийнхүү уулзалтад оролцсон Өмнөговьчууд шинэи төрийг бий болгохын төлөө Ардчилсан намыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийллээ. #Ардчилсан_нам #Алдагдсан_8_жилийн_алдааг_засна

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 8 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 9 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургуул… 2026/08/20
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.… 2026/08/20