Ж.Галбадрах: Казахстан улс боловсролын салбарынхаа төсвийг танадагүй

Admin
2025/02/02
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Казахстан улсын Алмата хотын боловсролын байгууллагуудтай танилцаж, тус улсын боловсролын салбараас туршлага судалсан тухайгаа өөрийн цахим хуудастаа хуваалцсан байна. Тэрбээр, "Казахстан улс боловсролын салбарынхаа төсвийг танадагүй байна. Тодруулбал, тус улс нь  газар нутаг томтой, алслагдсан сум суурин ихтэй, газарзүйн байрлал цаг агаар төстэй, зарим нэг туулж ирсэн замнал адил төстэй бөгөөд суралцах зүйл ихтэй. Казахстан улс ЕБС-ийнхаа хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчноо сайжруулахад чиглэсэн цогц бодлогыг үе шаттай хэрэгжүүлж, хэрэгцээ шаардлагаа хангах бодит ажлууд хийгдээд эхэлсэн байна. Сургуулийн барилгын хүртээмжийг нэмэгдүүлж, норм стандартыг хангаж байж л сая сургалтын чанарын талаар ярина. Үүнийг үндэслэлээ болгоод өмнөх Ерөнхийлөгчийн үед 2008 оноос "100 сургууль шинээр барих" төсөл хөтөлбөрийг 10 жилийн дотор хэрэгжүүлжээ. Төрөлт нэмэгдэж хүн ам нь өсч байгаа тул дараагийн далайцтай шинэчлэлийг хийж эхэлжээ.2023 онд "Comport school" үндэсний хөтөлбөрийг зарлаж үүнд шаардлагатай байгаа нийт 350 гаруй сургуулийг шинээр барихаар төлөвлөжээ. 2024-2025 онд 240 сургуулийг ашиглалтанд оруулах зорилго тавьжээ. Одоогоор 100 гаруй сургууль бүрэн баригдаж дууссан үлдсэн нь энэ ондоо багтаж ашиглалтанд орохоор зэхэж байгаа аж. Орон сууцны хотхон, хороолол ашиглалтанд оруулах үед заавал сургууль, цэцэрлэгтэй байх шаардлагыг хуулийн дагуу хатуу мөрдүүлж байна. Бас нэг заавал суралцах зүйл бол эдгээр шинэ сургууль цэцэрлэгийн бүх тавилгыг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангана гэж тендерийн хуульдаа заажээ. Үүний ачаар дотроодын ширээ сандал, тоноглолын үйлдвэрүүд цэцэглэн хөгжиж байгаа юм байна. Ташрамд хэлэхэд монголоос очсон казакууд маань ахуйн хэрэглээний мебелийн үйлдвэрлэлд толгой цохиж байгаа гэнэ. Тухайлбал, Ковидын үед бүх салбарын төсөв танагдахад зөвхөн боловсролын салбарт гар хүрээгүйг бахархан ярив. Сүүлийн 2-3 жилд боловсролд зарцуулах төсөв, хөрөнгө оруулалт эрс өссөнийг статистик тоо баримтуудаас нь харж болно. 2022 онд 3.9 их наяд тэнге байсныг энэ онд 5.1 их наяд болгожээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь тасралтгүй нэмэгдсээр байна. Үүнд бид заавал суралцах ёстой. Гол нь сүүлийн жилүүдэд багшийнхаа цалинг нэмж чаджээ. Багшийн цалин төрийн үйлчилгээний албан хаагч дотроо хамгийн өндөрт тооцогддог болсон байна. Хичнээн шинэ сургуулиуд их барьж байгаа ч багш нар яаж ийж байгаад олдож байгаа аж. Өрсөлдөөн ч нэмэгдсээр байгаа аж. Бүлэг дүүргэлт нэг хэсэг 35-38 руу орж ачаалал нэмэгдсэн ч одоо буцаад 30-аас доош оржээ. Гэхдээ хүүхдийн тоо их тул 2 ээлжтэй сургууль их байгааг ч нуусангүй. Тав тухтай зарим сургуулийг даац томтой барьж буй гэнэ. Бидний очсон Астана хотын 101-р сургууль гэхэд 2100 хүүхдийн даацтай ч 4100 хүүхэд 2 ээлжээр хичээллүүлж байв. Гэхдээ бүлэг дүүргэлт 25-28-аас дээш гаргадаггүй" гэв.

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… Өчигдөр
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 2026/10/26
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 2026/10/26
Уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаа… 2026/10/25
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 2026/10/23
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 2026/10/23
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 2026/10/23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21