Мөрөөдлийн гоол 2025" тэмцээн нээлтээ хийлээ

Ж.Булганаа
2025/09/07

21 аймаг, 330 сум, Улаанбаатар хот 9 дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж буй "Мөрөөдлийн гоол 2025" тэмцээн нээлтээ хийлээ.

Монгол Улсын Боловсролын яам болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) хамтран зохион байгуулж буй “Мөрөөдлийн гоол-2025” тэмцээний нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2025.09.07/ боллоо. Нээлтэд МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Боловсролын яамны ТНБД Х.Батжаргал, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, МХБХ-ны Техникийн захирал Андрес болон Хөлбөмбөгийн Холбооны Амбассадор-Элчин сайд нар оролцлоо.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “Өнөөдөр бидний бахдам ирээдүй болсон хүүхдүүдийн мөрөөдлийн нэгэн хэсэг болох “Мөрөөдлийн гоол-2025” тэмцээн 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хот 9 дүүргийн ЕБС-ийг хамарсан өргөн цар хүрээтэй, охид хөвгүүдийн хоёр насны ангиллаар явагдаж эхэллээ. Энэ бол Монголын ирээдүйн оддыг тодруулах, дэлхийд гарах хүсэл мөрөөдөлтэй хөлбөмбөгч хүүхдүүдийг сонгон шалгаруулж, анги хамт олон, сургууль, аймагтай нь хамт Монгол даяар алдаршуулах 200 сая төгрөгийн шагналын сан буюу хамгийн өндөр шагналын сантай анхны тэмцээн юм.

“Мөрөөдлийн гоол” тэмцээнийг санаачлахад дэмжин тусалж, өөрийн нэрэмжит болгон зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Засгийн газрын гишүүд, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, 330 сум, 21 аймаг, нийслэлийн ЕБС-ийн удирдлагууд болон хөлбөмбөг сонирхогчдодоо талархаж байгаагаа илэрхийлье. Ирэх жил болох U17 Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 54 хүүхдийг энэ тэмцээнээс сонгон шалгаруулна. Эдгээр хүүхдийг Төв аймагт байрлах “Air Dome” хөлбөмбөгийн төвд байрлуулж, Англи, Испани, Хятад, Герман хэл заахаас гадна академийн түвшний сургалт явуулж ирээдүйн тамирчдаа бэлтгэнэ” гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ, “Эрүүл мэндийн яам нийтийн биеийн тамир, спортыг дэмжин ажилладаг. Эрүүл амьдрах ухааны хамгийн эхний алхам нь энэ юм. Хүүхэд наснаасаа спорт сонирхож, тэмцээнд оролцож байгаа бүх хүүхдүүдэд баяр хүргэе. Ялах нь биш, оролцох нь чухал шүү” хэмээлээ. МХБХ-ны Техникийн захирал Андрес хэлсэн үгэндээ, “Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын төр засгийн удирдлага, яам тамгын газартай хамтран “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг нээж байгаадаа баяртай байна. Энэхүү тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдээс олон улсад нэрээ дуурсгах баг, тамирчид гарна гэдэгт найдаж байна. Бүгдэд нь амжилт хүсье” гэлээ. Цаашид Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны санхүүжилтээр хүүхэд, залууст зориулсан дэлхийн жишигт нийцсэн 11 хөлбөмбөгийн талбайг нийслэл болон орон нутагт байгуулах томоохон ажлын эхлэл тавигдаж байгааг нээлтийн үеэр Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар мөн онцлон тэмдэглэлээ.

“Мөрөөдлийн гоол-2025” тэмцээн ийнхүү Монгол Улс орон даяар өнөөдөр албан ёсоор нээлээ. Нэг сарын турш үргэлжилж шилдгийн шилдэг багууд Улаанбаатар хотноо аваргын тоглолтоо 10 сард хийх юм байна. Ийнхүү 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хот 9 дүүргийн ЕБС-ийн сурагчдаас шалгарсан шилдэг багууд 200 сая төгрөг төгрөгийн шагналыг хүртэх аж. Түүнчлэн тэмцээний үеэр Монголын Хөлбөмбөгийн Холбооны гадаад, олон улсын дасгалжуулагчид ирээдүйн монголын шигшээ багийн шилдэг тамирчдыг сонгон авч U17 ангилалд олон улсын тэмцээнд оролцуулах баг бүрдүүлэх сонгон шалгаруулалтыг хийх аж. Тэмцээний хаалт 10 дугаар сард Улаанбаатар хотноо болно.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 10 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 10 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургуул… 2026/08/20
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.… 2026/08/20