​Т.Очирхүү: Дэлгүүрийн лангуун дээр ганц бор давс байхад тэр лангууг ганзагын наймаачид л дүүргэсэн​

Ж.Халиун
2025/09/11

Байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 35 жилийн ой 9 дүгээр сарын 13-ны өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурлын гишүүн асан Т.Очирхүүтэй ярилцлаа.

-Байнгын ажиллагаатай парламентын үндэс суурийг тавьсан тэртээх 1990 оны үйл явдлыг эргэн дурсахгүй байх аргагүй. Улсын Бага Хурал аливаа шийдвэр гаргахдаа улс төрийн намуудын зөвшилцлийг бүрэн хангаж байв уу?

-БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг 1990 оны 5 дугаар сард баталж, мөн оны 7 дугаар сарын 29-ний өдөр чөлөөт ардчилсан сонгууль зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Нийт 2400 хүн Ардын Их Хуралд нэр дэвшсэн бөгөөд олон намын оролцоо бүхий олон ургальч үзлийг уралдуулсан 430 депутат сонгогдсон юм. Сонгуулийн үр дүнгээс харахад 380 гаруй депутат нь МАХН-аас, 40 гаруй нь тэр үеийн ардчилсан хүчин буюу шинэ намуудаас сонгогдсон байлаа.

БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар байнгын ажиллагаатай парламентын эрх зүйн үндсийг тогтоосны дагуу Ардын Их Хурлаас Улсын Бага Хурлыг байгуулж хууль тогтоох, төрийн эрх барих, хуулийн хяналт хэрэгжүүлэх үүргийг бий болгосон. Улсын Бага Хурлыг байгуулахдаа олон намын квотыг харгалзан 50 гишүүнтэйгээр бүрдүүлж, удирдлагаа томилсон. МАХН, АН-аас нэр дэвшигчдийн дунд өрсөлдөөн их байсан. Эцэст нь Социал демократ намын дарга Р.Гончигдорж Улсын Бага Хурлын даргаар, орлогч даргаар К.Зардыхан, нарийн бичгийн даргаар Б.Чимид нар сонгогдон ажилласан. Улсын Бага Хурлын Нарийн бичгийн даргын ажил тухайн үед их чухал байлаа. Хурлын ажлыг зохион байгуулахаас гадна Үндсэн хуулийн эхийг барих ажлыг удирдах тул Б.Чимэд багшийг тэрхүү ажилд томилсон түүхтэй.

Улсын Бага Хурлын гишүүдийг бүрдүүлэхэд МАХН олонх байсан. Улсын Бага Хуралд МАХН 33, Монголын ардчилсан нам 13, Монголын социал-демократ нам 4, Монголын үндэсний дэвшлийн нам 3 суудал тус тус авсан. Улсын Бага Хурлын гишүүдийн 40 нь Ардын Их Хурлын депутатууд байсан юм. Тэдний нэг нь би. Тухайн үед манай намын дарга надтай уулзаад эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цагт туршлагыг чинь харгалзан үзэж Улсын Бага хуралд нэр дэвшүүлэхээр болсныг дуулгасан. Ингээд 9 дүгээр сарын 9-ний өдөр Улсын Бага Хурал хуралдаж, 9 дүгээр сарын 13-ны өдрөөс байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Анхны чуулганаар тангараг өргөж, олон намын оролцоотой парламент ийнхүү үүссэн түүхтэй. Социалист систем задарч ардчилсан, эрх зүйт төрийн тогтолцоо руу шилжсэн.

Зөвлөлт Холбоот Улс задарч, улс орон чөлөөт эдийн засагт шилжин, улс төрийн их савлагаатай байх үед манай улс Бага Хурлаа байгуулсан. Маш хүнд цаг үе байсан. Соёлын систем задарч, эдийн засаг асар их уналтад орсон байв. Цалингаа тавих, цахилгааны төлбөрөө ч өгч чадахгүй тийм үед ажлаа эхэлж байлаа. Картын барааны үе л дээ. Дэлгүүрийн лангуун дээр ганц бор давс л байв. Ийм цаг үед шинэ ардчилсан нийгмийг байгуулах ажил руу ханцуй шамлан орсон юм.

-Тухайн үед парламент зөвшилцлийн индэр байж чадсан уу?

-Нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлж, бэрхшээлийг даван туулж, шинэ тогтолцоо руу оруулах нь л чухал байлаа. Монгол Улс ардчилсан улс болж, сонгуулиа явуулсан. Олон улсын гэрээ конвенцод нэгдлээ. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн орон болно гэдгээ улс орнуудад таниуллаа. Одоо эргээд бодоход аливаа бэрхшээлийг төр биш ард түмэн л авч гардаг юм билээ.  Дэлгүүрийн лангуун дээр ганц бор давс байхад тэр лангууг ганзагын наймаачид л дүүргэсэн. Гадаад худалдааны онцглй эрх засагт байсныг нь халж, худалдааны эрхийг бүх хүнд, компанид нээсэн. Энэ бол тэр үеийн Улсын Бага Хурал, Засгийн газрын хийсэн ажил юм. Иргэд хоёр хөршийн дунд худалдаа, наймаа эрхэлж гэр бүл, цаашлаад улс орны эдийн засгийг авч гарсан. Ер нь ард түмэн аливаа асуудлыг шийднэ гэж бодох хэрэгтэй. Хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг чухал. Байгалиас заяасан энэ эрх чөлөөг урсгалаар нь явуулсан. Шинэ засаг, төр байгуулагдахад сонгогчид тун идэвхтэй байлаа. Хамгийн анхны сонгуульд иргэд 99 хувийн ирцтэйгээр саналаа өгч байв. Намын ялгаа гэж зүйл байгаагүй, бүгд л идэвхтэй ажиллаж байсан.

-Улсын Бага Хурлын суурь зарчим дараа дараагийн парламентуудад хадгалагдаж чадсан гэж та үздэг үү?

-Парламентын төлөвшил Улсын Бага Хурлын үлгэрлэлээр энэ хүрлээ. Бүлгүүдийн үйл ажиллагаа тэндээс эхлэлтэй. Таван байнгын хороо үйл ажиллагаа явуулж, чуулганы хуралдаанд оруулах асуудлуудаа хэлэлцэн бэлтгэдэг байв. Байнгын ажиллагаатай парламент гэдэг нь энэ юм. Парламентын тогтолцоог улам бэхжүүлэхэд улс төрийн намуудын төлөвшил чухал байсан.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 10 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 10 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургуул… 2026/08/20
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.… 2026/08/20