Хөгжлийн банкны хэргээр 23 нь цагаадаж, 19 нь гэм буруутайд тооцлоо


Ж.Халиун
2025/09/16

Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 иргэн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудлаар шүүх дараах шийдвэрийг гаргалаа.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дараах нэр бүхий 23 шүүгдэгч Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Д.Бат-Очир, Ж.Үхэртараг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Ч.Отгочулуун, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул, Б.Батзаяа, Н.Баярчимэг, Г.Галсанням, О.Хуягцогт, Б.Даваасамбуу нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо.

Мөн шүүгдэгч Н.Алтанхуягт нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 3 дахь хэсэгт заасан “... улс төрд нөлөө бүхий этгээд... бүхий албан тушаалтан үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийг шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Нийслэлийн прокурорын газраас Н.Батбаярыг улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байхдаа ГОВИЙН ЗАМ, ИНЭРЖИ, РЕСӨВТ ХХК-д давуу байдал олгож 36.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдол түүнчлэн шүүгдэгч Б.Шинэбаатар Н.Мөнхбат нарын ГОВИЙН ЗАМ, ИНЭРЖИ РЕСӨВТ ХХК-д 36.4 тэрбум төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал хашиж байсан этгээдийн үйлдэлд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон гэх үйлдэлд холбогдуулсныг тус тус хэрэгсэхгүй болгож байна.

  • Шүүгдэгч Н.Сүхболдод нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 зүйлийн 2, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаад, 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилж, албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
  • Шүүгдэгч Б.Шинэбаатарыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Бэрэн групп ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож Монгол Улсын Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа QSC ХХК-д давуу байдал бий болгож Эрдэнэт үйлдвэр төрийн өмчид үйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
  • Шүүгдэгч Н.Мөнхбатыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Бэрэн групп ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож Монгол Улсын Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
  • Шүүгдэгч Б.Даажамба, Б.Баярмагнай нарыг нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутай,
  • Шүүдэгч Ц.Билгүүн Т.Мөнхтулга нар нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгч болон хамжигчаар хамтран оролцсон гэм буруутай,
  • Шүүгдэгч Г.Цолмон Ш.Бүтэд П.Мягмардорж нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн ашигласан, гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай,
  • Шүүгдэгч Ц.Баатарбилэгийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай,
  • Шүүгдэгч Бэрэн групп ХХК Б.Мөнхтөрийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
  • Шүүгдэгч Г.Байгалмаа хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашигласан, гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай,
  • Шүүгдэгч Б.Батбаатар, Ч.Өлзий нар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутай,
  • Шүүгдэгч Г.Батдорж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутай,

Шүүгдэгч Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ нар бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон мөнгө орлого гэдийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай, Шүүгдэгч НВЦ компани үргэлжилсэн үйлдлээр Бэрэн компани, Ганхүдэр орд компанийг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс тус тус үйлдсэн гэм буруутай, Ингээд Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 42 шүүгдэгчээс 19 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 23 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцож тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэлээ.



Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
БНСУ-ын визний татгалзсан хариу авсан бол гурван сарын дараа… 9 цагийн өмнө
Ж.Чинбүрэн өнөөдөр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Зөвлөх Поликлиникт аж… 13 цагийн өмнө
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр ш… 15 цагийн өмнө
Ирэх онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сү… 15 цагийн өмнө
Улаанбаатар хот 2030 онд метротой болно 2025/12/09
Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж,… 2025/12/09
Хадгаламж зээлийн 7 хоршоо дотоодын банкнаас 632 сая орчим т… 2025/12/08
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсго… 2025/12/08
Ирэх даваа гарагаас бага ангийн сурагчид зургаан долоо хоног… 2025/12/08
Г.Лхагвамаа: Аливаа зүйлд багш хүн өөрөө манлайлах ёстой гэж… 2025/12/05
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа 2025/12/05
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг … 2025/12/05
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно 2025/12/05
ЗГ: Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгуулла… 2025/12/04
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэ… 2025/12/04
Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг “АЛТАН… 2025/12/04
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2025/12/04
Г.Билгүүн: Байгальд ээлтэй, хурдан уусдаг бодис зам талбайд … 2025/12/03
140 дүгээр цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийг ашиглалтад оруул… 2025/12/03
Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бо… 2025/12/02
БНСУ-ын визний татгалзсан хариу авсан бол гурван сарын дараа… 9 цагийн өмнө
Ж.Чинбүрэн өнөөдөр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Зөвлөх Поликлиникт аж… 13 цагийн өмнө
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр ш… 15 цагийн өмнө
Ирэх онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сү… 15 цагийн өмнө
Улаанбаатар хот 2030 онд метротой болно 2025/12/09
Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж,… 2025/12/09
Хадгаламж зээлийн 7 хоршоо дотоодын банкнаас 632 сая орчим т… 2025/12/08
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсго… 2025/12/08
Ирэх даваа гарагаас бага ангийн сурагчид зургаан долоо хоног… 2025/12/08
Г.Лхагвамаа: Аливаа зүйлд багш хүн өөрөө манлайлах ёстой гэж… 2025/12/05
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа 2025/12/05
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг … 2025/12/05
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно 2025/12/05
ЗГ: Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгуулла… 2025/12/04
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэ… 2025/12/04
Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг “АЛТАН… 2025/12/04
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2025/12/04
Г.Билгүүн: Байгальд ээлтэй, хурдан уусдаг бодис зам талбайд … 2025/12/03
140 дүгээр цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийг ашиглалтад оруул… 2025/12/03
Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бо… 2025/12/02