Ч.Номин: Үндэсний хорооны төлөвлөгөөний хэсгээс тастаж тавьсан цаас санхүүгийн баримт биш!

Ж.Халиун
2025/11/07

УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрбээр, "Б.Энхбаяр сайд Монгол Улсын Олон Улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хорооны гишүүн, төлөвлөгөөг нь батлалцсан хүний хувьд Монгол Улс хуультай, бодлогын процесс дараалал, төлөвлөлгөө, гүйцэтгэл, хяналтын механизмтай байдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Тамгагүй төр жүжигт улсын төсвөөс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй болохыг удаа дараа мэдэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд энэ жүжигт төсвөөс дэмжлэг үзүүлсэн болгож харагдуулах акц, гүтгэлгийг тасралтгүй явуулсан. Үнэхээр төсвийн мөнгө зарцуулсан нь баримтаар нотлогдсон бол төлөвлөгөө биш санхүүгийн баримт гаргаж тавих байсан.

Мөнгө зарцуулсан эсэх асуудал зөвхөн санхүүгийн баримтаар нотлогддог байтал улс төрийн зорилгоор, ямар ч санхүүгийн баримтгүйгээр, “Худал үгийг мянга давтаж үнэн болгох” гэсэн увайгүй арга хэрэглэж байгаа Б. Энхбаяр сайдад харамсаж байна.

Монгол, Англи улсууд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцан “Монгол хаан” жүжиг Англи Улсад тоглогдох болсон. Зөвхөн Соёлын яам гэлтгүй, Гадаад харилцааны яам, Англи Улсад суугаа элчин сайдын яам ч тодорхой хэмжээнд бодлогын дэмжлэг үзүүлсэн.

Ер нь төрөөс явуулж буй бодлого, арга хэмжээ бүрд төсөв шаардлагатай байдаггүй. Зарим үед хувийн хэвшлээ дэмжиж Олон Улсын байгууллага, улс орнууд руу албан бичиг явуулах зэрэг бодлогын ажлаа бүхий л яамд хийдэг. Зөвхөн “Тамгагүй төр” жүжигт онцгой бодлогын дэмжлэг үзүүлсэн асуудал байгаагүй.

Улс төрийн зорилгоор тасалж тавьсан тогтоолыг бүрэн эхээр нь орууллаа. Монгол Улс анх удаа нэгдсэн стратеги төлөвлөгөөтэйгөөр улсаа Олон Улсад сурталчилж, мэдээ мэдээллээ дэлхий дахинд хүргэж эхэлсэн ажлыг бүхлээр нь үгүйсгэж, харлуулж байгаад харамсаж байна. Төрийн өндөр албан тушаал хашиж буй хүн улстөржүүлж болох, болохгүй асуудлаа ялгаж салгадаг байх учиртай" гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… Өчигдөр
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 2026/10/26
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 2026/10/26
Уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаа… 2026/10/25
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 2026/10/23
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 2026/10/23
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 2026/10/23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21