Ө.Шижир: МҮОНРТ-ийн байр 16 тэрбумаар үнэлэгдсэн хэрэг үү. Маш том объект шүү дээ

Ж.Халиун
2025/11/11

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр, "Олон нийтийн радио, телевизийн тухай хууль 2005 онд батлагдсан хуульд 10 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Хамгийн сүүлд 2024 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тус хууль хоёр жилд нэг удаа өөрчлөгддөг гэсэн үг. Нэмэлт өөрчлөлт орох бүрт сайжирсан уу гэвэл бас үгүй.

МҮОНРТ 650 хүний орон тоотой. 26 тэрбумын үйл ажиллагааны зардалтай. Үндсэн хөрөнгө нь 16 тэрбум. МҮОНРТ-ийн хөрөнгө 16 тэрбумаар үнэлэгдсэн хэрэг үү. Маш том объект шүү дээ. Одоо таван давхар барилга ч 16 тэрбумаар зарагдахгүй. Тэгэхээр үнэлгээгээ дахиад хийлгэх хэрэгтэй.

МҮОНРТ 2024 оныхоо тайланг Үндэсний зөвлөлөөрөө оруулаагүй гэдгийг энд ярилаа. Тэгэхээр 2025 оны тайланг оруулаагүй гэсэн үг. Төрийн байгуулалтын байнгын хороо уг тайланг яагаад УИХ-д танилцуулахаар хуульчилсан бэ гэхээр МҮОНРТ-ийн үйл ажиллагааг ил тод, тайлагнадаг хэлбэр рүү л оруулах гээд байгаа юм.

Өөрөө, өөртөө тайлагнадаг бус томилж, төсвийг нь баталдаг УИХ-д тайлагнадаг болгох гээд байгаа гэсэн үг. МҮОНРТ-ийн асуудал дээр улстөрчид маш болгоомжтой ханддаг. Мууг нь ярихаар гаргадаггүй. “Хар тамга” дарчихдаг. Сайлаад магтаад байхаар гаргадаг.

Зарим хүмүүст бол үргэлж нээлттэй. Энэ чинь улс төрийн хараат байдал байхгүй юу. Үндэсний зөвлөл 15 гишүүнтэй. Би буруу санаагүй бол зөвлөлийн гишүүдийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс томилдог. Улс төрийн субъектүүдээс томилдог учраас МҮОНРТ хараат бус байна гэх ойлголт локигоор бодсон ч байхгүй" гэв. 

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… Өчигдөр
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 2026/10/26
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 2026/10/26
Уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаа… 2026/10/25
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 2026/10/23
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 2026/10/23
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 2026/10/23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21