Улаанбаатар хот 2030 онд метротой болно

Ж.Халиун
Өчигдөр

Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг төслийн бизнес загварыг танилцуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын талаар албаныхан дараах мэдээллийг өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод метро барих асуудал 1980 оны эхэн үеэс яригдаж байсан. 1983 онд хэд хэдэн газарт өрөмдлөг, геологийн шинжилгээ хийж байжээ. 2011 онд БНСУ-ын Сүсонг Инженеринг урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр өмнө нь хийсэн ТЭЗҮ-ийг нарийвчилсан. 2023 онд Засгийн газраас Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог 2024-2028 онд багтаан барьж байгуулах тухай 411 дүгээр тогтоол гарсан. “УБ метро” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd ба түншлэлтэй төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээг хийсэн. “Улаанбаатар метро” төсөл нэг шугамтай байх бөгөөд 19.4 км урттай. Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдсэн бөгөөд урьдчилсан шалгаруулалтад санал өгсөн компаниудаас сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Ирэх оны зургаадугаар сар гэхэд метроны барилга угсралтын ажлыг хийж, 2030 онд хүлээлгэж өгнө. Эрс тэс уур амьсгалтай манайх шиг хотод метро ихэвчлэн 100 хувь газар доогуур явдаг. Тус төсөлд дотоодын ААН-үүд бүх төрлийн туслан гүйцэтгэгчээр ажиллах боломж бүрдэнэ. Төслийн нийт төсөвт өртөг 2.4 тэрбум ам.доллар. Бид дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл эцсийн сонгон шалгаруулалтаа зарлана. Нэг цагт 17 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай, 15 өртөөтэй байх бөгөөд тасалбарын үнийн таамгийн судалгаа хийсэн” гэлээ.

Улаанбаатар метро төслийн менежер Т.Мөнхдалай “ТЭЗҮ-ээс танилцуулья. Өртөө бүрийг дээрээс бокслож ухах аргаар ухна. Хөрсний усыг тусгаарлан шийднэ. Өртөө хоорондын зай 800 метр-1.7 км байна. 6.6-7.2 метрийн диаметртэй хос туннелийг хөндлөн ухалтын аргаар барина. Ингэхдээ авто зам болон эргэн тойрны барилгад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төв замын доогуур сувагчилж ухаж гүйцэтгэнэ. Туннелийн урт 15 км, хос учир нийт 30 км туннель ухна. Хотын баруун, зүүн захын дэд станцаас эрчим хүчээ авна. Нэг дор хамгийн ихдээ 29 МВт-ын суурь чадал хэрэглэхээр тооцоолсон. Шугамын туршид хүчитгэх дөрвөн дэд станцыг өртөөний байгууламжид байгуулна. Галт тэрэг 1500 вольт хүчдэлээр ажиллана. Галт тэрэг нь автоматаар бүрэн удирдагдана. Эхний жилүүдэд мэргэжлийн ажилчид аюулгүй байдлыг ханган ажиллана. Хэрэглэгчид болон ажилчид бүгд хэрэглээнд дадсанаар бүрэн автомат буюу жолоочгүй системд шилжих юм. Хотын зүүн захад Амгалан орчимд 26 га газарт Засвар, үйлчилгээний нэгдсэн удирдлагын төв байгуулна. Энэ хэсэгт 15 дахь өртөө газар дээр байгуулагдана. Цагт 17 мянган хүнийг нэг чигт зөөх хүчин чадалтай буюу нэг цуваандаа 20 метрийн урттай зургаан вагон явна. Ойролцоогоор таван минут тутамд 1300 хүнийг Энхтайваны өргөн чөлөөгөөр тээвэрлэх хүчин чадалтай. 19 галт тэрэг буюу 114 вагон худалдаж авахаар төлөвлөж байна. Эрсдэлийн шинжилгээг хийж, эрсдэлийг шийдэх аргачлал, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. 2024 оны 11 дүгээр сард хийсэн үнэлгээгээр тасалбарын үнэ 1250 төгрөг байх бөгөөд үүн дээр км тутамд 50 төгрөг нэмэхээр тооцсон. Ингэхээр хамгийн хол зорчсон хүн 2000 төгрөг төлөх юм. Тасалбарын үнийн эцсийн шийдвэрийг ашиглалтад орохоор гаргана” гэлээ.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 8 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 9 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургуул… 2026/08/20
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.… 2026/08/20