COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?

Ж.Халиун
2025/12/16

Цөлжилтийг бид хэрхэн зогсоох вэ? Байгаль орчноо хэрхэн хамгаалж, хадгалан авч үлдэх вэ? Бидэнд ямар боломж байна вэ? Уг нь шийдлийн гарц нээгдсэн. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, усны хомсдолын асуудлаа шийдвэрлэх, цаашид тогтвортой амьдарч, хөгжих сууриа бэхжүүлэх түүхэн боломж бидний өмнө нээгдээд байна. Энэ бол Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улс эх орондоо зохион байгуулах болсон явдал.
Түүхэн боломж гэж тодотгосон учир юу вэ? НҮБ-д гишүүнээр элссэн бүх орны Засгийн газрууд хамтын хүчээр цөлжилт, газрын доройтол, усны хомсдолын асуудлаа шийдвэрлэх гэрээ хэлэлцээрийн талбар бол COP. 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд буюу үндсэндээ 12 хоног дэлхийн 190 гаруй орны дунджаар 8.0-10 мянган хүн Монгол Улсаар, монголчуудаар амьсгална. Тэрчлэн монгол хүн бүр энэ хурлын зочид, оролцогчид. Газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад зориулах томоохон хөрөнгө оруулалтыг бид хамтдаа босгох боломж энэ өдрүүдэд нээгдэнэ.
Дэлхийн бусад оронтой харьцуулахад уур амьсгалын өөрчлөлт Монголд илүүтэй нөлөөлж байгаагаас экологийн доройтол, цөлжилт хэтдээ Монгол орны нийт газар нутгийг бараг бүхэлд нь хамрах хэмжээнд хүрч болзошгүй байгаа юм. Судалгаагаар, манай орны нийт газар нутгийн бараг 77 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртөж, усны хомсдол, бэлчээрийн талхагдал улам нэмэгдсээр байна.
Бид дэлхийн том гүрнүүд, олон улс оронтой харьцуулахад ердөө 3,6 саяуулаа. Иймдээ ч улс орондоо эзлэх байр суурь, үүрэг хариуцлагаараа бусдаас өөр. Үнэндээ бидний эдлэх эрхээс илүүтэй нийгмийн тогтвортой амьдрал, хүн төрөлхтөн оршин тогтнох, эсэх байгаль орчноо хамгаалахтай салшгүй холбоотой. Тэгвэл 3,6 сая хүний нэг болж төрсөн та, би, бид бүгд эцэг, эхээ хайрладаг шигээ байгаль орчноо хамгаалж, үр хойчдоо эрүүл дэлхийг үлдээх учиртай.
НҮБ-ын гишүүн 190 гаруй улс орон Монголд COP17 хурлыг зохион байгуулахыг сайшаан хүлээж авсан. Тууштай дэмжиж ажиллана гэдгээ НҮБ-ын гишүүн орнуудын төр, засгийн төлөөллүүд, төсөл, хөтөлбөрийн удирдагчид албан ёсоор мэдэгдсээр байна. Монгол Улс энэ итгэл, хүлээлгэсэн хариуцлага, боломжийг нэр төртэйгөөр гүйцэтгэх, эсэх дан ганц төр, засгийн ажил, зорилго биш. Монголоор овоглодог хэн бүхэнд хамаатай асуудал. Энэ бол зөвхөн байгаль орчныг хамгаалах асуудал биш, өнөө хийгээд ирээдүй хойчдоо тогтвортой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хөрөнгө оруулалт юм.
COP17 Зохион байгуулах Үндэсний хороо

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… Өчигдөр
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 2026/10/26
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 2026/10/26
Уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаа… 2026/10/25
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 2026/10/23
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 2026/10/23
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 2026/10/23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21