Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өртөтгөлийг 30 тэрбумаар барьж ашиглалтад оруулна

Ж.Халиун
2026/03/05

Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр, Монгол Улс даяар хэрэгжих төслийн хүрээнд барьж байгуулах бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангана. Төсөл 2026–2028 онд хэрэгжихээр төлөвлөөд байна.

Мөн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн байрыг шинэчлэхээр батлагдсан гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн аймгийн эмч, ажилтнуудтай уулзах үеэрээ хэлэв.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих энэхүү төсөл нь аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагуудын чадавхыг сайжруулж, орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Ингэснээр сэргийлж болох нас баралт, харвалт, шигдээс, гэмтэл болон яаралтай түргэн тусламжийг дараагийн шатанд гаргах юм.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ, “Орон нутгийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд энэ бодлогыг хариуцлагатай хүлээн авч, хэрэгжилтэд нь идэвхтэй оролцох нь чухал” гэж.

Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, осол гэмтэл эхний гуравт орсоор байгаа тул энэхүү төслийн үр дүнд иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй, чанартай авч, амь нас, эрүүл мэндээ хамгаалах боломж бүрдэх юм.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс өнөөдөр Говь-Алтай аймагт дөрвөн удаагийн уулзалт, ярилцлага хийж, Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулан салбарынхан болон ахмадуудын санал хүсэлтийг сонссоноор өндөрлөв.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… Өчигдөр
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 2026/10/26
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 2026/10/26
Уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаа… 2026/10/25
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 2026/10/23
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 2026/10/23
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 2026/10/23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21