О.Цогтгэрэл: Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг гаж тогтолцоог засна

Ж.Халиун
2026/05/22

Ардчилсан намын дэргэдэх Гэрэгэ бодлогын хүрээлэн, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Конрад Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж буй “Чөлөөт зах зээлийн экосфер: Бизнес ба бодлого” форум үргэлжилж байна.

Форумын үеэр Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл "Монголын бизнесийн багадаа 80 хувь нь төсөв, тендер, төрийн өмч, тусгай зөвшөөрөлтэй бизнесийг эрхэлж байна. Энэ бол манай эдийн засаг чөлөөт гэхээсээ илүүтэй төржсөн, төсөвжсөн, тусгай зөвшөөрөлжсөн болохыг харуулж байна.
Тэгвэл одоо яах вэ? Монголд өнөөдөр дахин шинэ үеийн реформ хэрэгтэй байна. Энэ реформыг ганцхан Ардчилсан нам л хийж чадахыг та бид хангалттай харлаа. Тэр реформууд юу байх вэ?

1. Эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах реформ. Өмчийн эрх, гэрээний эрх, хөрөнгө оруулагчийн эрх, бизнес эрхлэх эрх чөлөөг хууль, шүүх, төрийн бодлогоор бодитоор хамгаалах. Эхний ажил болгож бид “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль”-ийг өргөн барихад бэлэн болоод байна.

2. Татвар ба зохицуулалтын реформ. Татварын орчин тогтвортой, ойлгомжтой, жигд, бага ачаалалтай байх ёстой. Татварын бол ердөө л төсвийн орлого бүрдүүлэх арга, дахин хуваарилалтын хэрэгсэл гэж үздэг хандлагыг халж хөдөлмөр, хөрөнгө оруулалтыг урамшуулж бүтээлч үйл ажиллагааг дэмждэг бодлогын хэрэгсэл гэж үзнэ. Зөвшөөрөл, лиценз, хяналт шалгалтын дарамтыг бууруулж, эрсдэлд суурилсан зохицуулалт руу шилжих хэрэгтэй. Ажиллангаа ядуурдаг, бизнес хийнгээ дампуурдаг гаж тогтолцоог Ардчилсан Нам засварлана гэдгээ энэхүү хариуцлагатай индрээс зарлаж байна.

3. Төсвийн сахилга бат ба төрийн зардлын реформ. Төсөв томрох тусам эдийн засаг хүчтэй болдоггүй. Харин үр ашигтай, цомхон, хариуцлагатай төр хэрэгтэй. Төсвийн алдагдал, өр, үр ашиггүй хөрөнгө оруулалт, сонгуулийн мөчлөгийн халамжийг хязгаарлах ёстой. Төсөв ба ДНБ-ий харьцаа 30 гарсан байгааг Ардчилсан Нам 25 дотор аваачиж хязгаарлана.

4. Төрийн өмчит компаниудын реформ. Төр бизнес хийх биш, шударга өрсөлдөөний дүрэм тогтоох ёстой. ТӨААН-үүдийн засаглалыг сайжруулах, үр ашиггүйг нь татан буулгах, заримыг нь хувьчлах, олон нийтэд хувьцаа эзэмшүүлэх бодлого хэрэгтэй. АН засаг барьсан цагт улстөрчдийн хяналтад байгаа ашиггүй олон ТӨХК-уудыг бүгдийг нь хувьчлах болно.

5. Хувийн хэвшил, жижиг дунд бизнес, хөрөнгө оруулалтын орчны реформ. Монголын хөгжлийг төр биш, бизнес, иргэн, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчид авч явна. Тиймээс АН-ын бодлого хувийн хэвшлийг эдийн засгийн төвд тавих ёстой.

Энэ мэт эдийн засгийг тэлэх, бизнесийнхэнд эрх чөлөөг нь авчрах зэрэг реформуудыг АН хийх болно. Ямар реформууд хийх вэ гэдгийг үг, үсэггүйгээр нь Гэрэгэ бодлогын судалгааны байгууллага, удахгүй жигдрэн ажиллаж эхлэх Бодлогын 12 салбар ба ерөнхий зөвлөлүүд гаргана.

2028 онтой уралдан Ардчилсан Нам ирэх 10 жилд хэрэгжүүлэх 10 том реформ, 100 ажлаа зарлах болно. Үүний үндэс суурь чөлөөт зах зээлийг дэмжих, АН өөрийнхөө анхны бөгөөд гуйвшгүй байр суурь дээрээ ирэх дээрх реформууд байх болно.

Чөлөөт зах зээл бол Ардчиллын амин сүнс, хүлэг морь нь. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ морио чөдөрлөчихөөд давхиулах гээд давирч, ташуурдаад байна. Чөлөөт зах зээлийн чөдрийг нь тайлж, хурдлуулах реформыг Ардчилсан нам хийнэ" гэв.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 2026/10/26
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 2026/10/26
Уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаа… 2026/10/25
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 2026/10/23
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 2026/10/23
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 2026/10/23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21