ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-ийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа

Ж.Халиун
2026/06/11

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Дотоод хэргийн их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Салбарын сайд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ ДХИС-ийн бие бүрэлдэхүүнийг “Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон дотоод аюулгүй байдлын төлөө зүтгэх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэн төлөвшүүлдэг хамт олон” хэмээн тодорхойлсон.

Түүнчлэн улс орны дотоод, гадаад аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ амар тайван амьдралыг хамгаалах үүрэг бүхий цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын бүх шатны мэдлэг, ур чадвар, ёс суртахуунтай албан хаагчдыг бэлтгэхээс Монгол Улсад шударга ёс тогтох үйл хэрэг эхэлнэ гэдгийг ч онцлон тэмдэглэлээ.

С.Амарсайхан сайд энэ үеэр сургалтын орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Хилийн албаны сургуулийн барилгыг шинээр барьж эхлүүлэхээр 2026 оны улсын төсөвт 5.4 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж, барилгын ажлыг эхлүүлээд байгааг мэдээлсэн.

Түүнчлэн IDP IELTS шалгалтын төвтэй хамтран Их сургуулийн “Гадаад хэлний институт”-ийг түшиглэн олон улсын жишигт нийцсэн IELTS шалгалт авах танхимыг ч байгуулжээ.

С.Амарсайхан сайд Английн EF Efekta компанитай хамтран ДХИС-ийн оюутан, ажилтан албан хаагчдыг хиймэл оюун ухаанд суурилсан, онлайн англи хэлний сургалтад хамруулж, түвшинд нь тохирсон хичээл орж эхэлснийг онцоллоо.

Хууль зүй, дотоод хэргийн салбарт эрх зүйн шинэтгэл, дотоод хэрэг, төрийн үйлчилгээний цахимжилт, кибер аюулгүй байдлын шинэ сорилтод хариу өгөх бодлогын томоохон өөрчлөлтүүд хэрэгжиж байгааг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан онцлоод салбарт хэрэгжүүлж буй онцлох зарим ажлаас дурдсан.

Тухайлбал, хүний эрхэд нийцээгүй, хуулиас давсан зохицуулалтыг цэгцлэх, хууль сахиулах болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг илүү үр нөлөөтэй, зөв тогтолцоонд шилжүүлэх шударга ёсны зорилтыг хэрэгжүүлж байна. Мөн дижитал шилжилтийн нийгэмд гэмт хэргийн хэлбэр өөрчлөгдөж өргөжин ялангуяа цахим залилан, кибер гэмт хэргийн эрсдэл ноцтой түвшинд хүрэхийн хэрээр цахим гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлж, иргэдийн эрх, эд хөрөнгийг шуурхай хамгаалах чадавхаа бүх салбарт шат дараатай нэмэгдүүлж байна гээд “Эдгээр бодлогын шинэчлэл, технологийн дэвшлийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарын мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэж буй Дотоод хэргийн их сургуулийн хамт олны үүрэг оролцоо юунаас ч илүү чухал” хэмээн онцолсон.

Ингээд салбарын сайдын зүгээс сургуулийн удирдлагуудад хандан сургалтын байгууллагын онол, практикийн уялдаа холбоог эрс сайжруулж, дадлага, сургалтын чанар, үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэхэд онцгой анхаарах цаг болсныг тэмдэглэсэн. Ингэхдээ сонсогч, оюутнууд болон ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэж сургахдаа ажлын байрны эрэлт хэрэгцээ, захиалагч агентлаг, байгууллагуудын шаардлагад нийцсэн мэдлэг, чадвар, дадлаас гадна ёс суртахууны төлөвшилд онцгой анхаарах нь чухал.

Тиймээс сургалтын орчин нөхцөл, бааз суурийг олон улсын жишигт хүргэж орчин үеийн хөгжил дэвшилд нийцсэн техник тоног төхөөрөмж, AI д суурилсан технологийн шийдлүүд, нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийг эзэмшиг зэрэг хөтөлбөрийг сургалтдаа нэвтрүүлэхийг үүрэг болголоо. Түүнчлэн сургуулийн гадаад харилцааг 4,5 улсаар хязгаарлахгүйгээр илүү өргөжүүлж өндөр хөгжилтэй улс орнуудтай хамтран ажиллах нь чухал. Эрдэмтэн багш нар, сонсогч, суралцагчдыг олон улсын томоохон сургуулиудад мэргэжил дээшлүүлэх, суралцах, хөгжих боломжоор тасралтгүй хангах, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг өргөжүүлж дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа кибер гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох чадамжтай болгоход анхараах цаг болсныг санууллаа.

Салбарын сайд хэлсэн үгийнхээ төгсгөлд багш нар болон эрдэмтэн судлаачдад хандан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан, нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлж, агуулга, үр нөлөөг сайжруулах ажлаа эрчимжүүлцгээе” хэмээн уриаллаа.
Харин багш, судлаачдын хувьд судалгааны ажлын чанар, хэрэглээ, бодит өгөөжийг нэмэгдүүлэхэд санал санаачилгатай, хариуцлагатай ажиллах ёстойг тодотгоод ХЗДХ-ийн яамны зүгээс дэмжлэг туслалцааг бүрэн үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ. See less

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… Өчигдөр
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 2026/10/26
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 2026/10/26
Уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаа… 2026/10/25
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 2026/10/23
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 2026/10/23
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 2026/10/23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21