МОНГОЛ, СОЛОНГОСЫН ХАМТАРСАН “НОГООН ХЭРЭМ” ТӨСЛИЙН ДӨРӨВДҮГЭЭР ҮЕ ШАТЫГ ЭХЛҮҮЛНЭ

Ж.Халиун
2026/07/09

Монгол улс, БНСУ-ын ойн салбарын хамтын ажиллагааны 10 дугаар хуралдаан боллоо. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “хоёр улс байгаль орчин, ой, цөлжилттэй тэмцэх салбарт олон жилийн туршид итгэлцэл, найрсаг харилцаагаа бэхжүүлж ирсэн. Үүний нэг тод илэрхийлэл нь "Ногоон хэрэм" төсөл юм. Хорь гаруй жилийн хугацаанд энэ төсөл ойжуулалт, цөлжилттэй тэмцэх санаачилгаас цогц хамтын ажиллагааны загвар болтлоо хөгжсөнд талархаж байна.

Төслийн эхний үе шат шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх зорилтыг амжилттай хэрэгжүүлж, Төв, Өмнөговь аймагт нийт 3,046 га талбайд ойжуулалт хийж, 3 мод үржүүлгийн газар, 2 ойжуулалт, сургалтын төв байгуулан, 7900 гаруй мэргэжилтэн, иргэдийг сургасан нь ойн салбарын хүний нөөц, техникийн чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болж байгаа”-г онцлов.

Ногоон хэрэм төслийн одоо хэрэгжиж буй гуравдугаар үе шатны хүрээнд Сэлэнгэ аймагт ойн түймрийн эрт илрүүлэх систем, Өвөрхангай, Хөвсгөл аймагт бүсийн мод үржүүлгийн, сургалтын төв байгуулсан. Төв аймаг, Горхи-Тэрэлжид агро ой, хамтын ойн төглийн загвар төслүүдийг хөгжүүлж байгаа нь ойн салбарын тогтвортой хөгжлийн шинэ жишиг болж байна. Эдгээр ажил нь "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг дэмжих бодит суурь болж байгааг дурдлаа.

Монгол, Солонгос хоёр улсын ойн салбарын хамтын ажиллагааны 10 дугаар хуралдаанаар "Ногоон хэрэм" төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх хүрээнд санал солилцож, 2027–2031 онд өмнөх үе шатуудын ажлыг дүгнэж, амжилтыг үргэлжлүүлнэ. Мөн ойн салбарын шинэ технологи, судалгаа, генетик нөөц, үрийн сан үүсгэх, орчин үеийн мод үржүүлгийн газар, агро ойн аж ахуй, ойн түймрийн менежмент, дижитал технологи, хүний нөөцийн чадавхыг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 2026/10/26
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 2026/10/26
Уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаа… 2026/10/25
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 2026/10/23
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 2026/10/23
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 2026/10/23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21