Монгол улс COP17 хурлыг зөвхөн зохион байгуулах бус чиглүүлэгч даргалагч орон болно

Ж.Халиун
2026/08/04

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээний багийн мэдлэг, ур чадвар, удирдан чиглүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор “COP17 Ахисан түвшний хаалттай сургалт-хэлэлцүүлэг”-ийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар болон Олон талт хэлэлцээний төв (CEMUNE) хамтран зохион байгуулж байна.

Сургалт-хэлэлцүүлгийг нээж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлсэн үгэндээ, COP17 хурлыг даргалагч улс нь зөвхөн хурлыг зохион байгуулах үүрэгтэй бус, хэлэлцээний үйл явцыг шударга, ил тод удирдан чиглүүлж, өөр өөр байр суурьтай улс орнуудын хооронд зөвшилцөл бий болгох, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бодлогын шийдвэрүүдийг урагшлуулахад голлох үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Мөн газрын доройтол, ган, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, усны аюулгүй байдал болон эдгээр сорилтыг даван туулахад шаардлагатай санхүүжилтийн асуудал нь өнөөдөр дэлхийн тогтвортой хөгжлийн хэлэлцээний тэргүүлэх сэдвүүдийн нэг болоод байгааг дурдав.

Ийм нөхцөлд Монгол Улс COP17 хурлын даргалагч орны хувьд олон талт хэлэлцээг үр дүнтэй ахиулж, талуудын нийтлэг ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах дипломат манлайллаа харуулах нь онцгой ач холбогдолтой болохыг тэрбээр онцолсон юм.

Олон талт хэлэлцээний төв (CEMUNE) нь олон улсын томоохон хэлэлцээ, дээд түвшний уулзалтуудыг даргалагч улс орнууд болон хэлэлцээний үйл явцыг чиглүүлэгч талуудад хараат бус, мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг ашгийн төлөө бус байгууллага юм.

Тус төв нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC)-ын Талуудын бага хурлыг даргалагч орнуудад олон жилийн турш стратегийн зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн туршлагатай бөгөөд өдгөө Биологийн олон янз байдлын тухай конвенц (CBD), НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ын даргалагч талуудтай мөн хамтран ажиллаж байна.

Мөн Засгийн газар болон даргалагч талуудтай нягт хамтран ажиллаж, олон талт хэлэлцээний үр нөлөөг нэмэгдүүлэх, байгаль орчин болон хүн төрөлхтний тогтвортой ирээдүйд чиглэсэн хамгийн оновчтой, үр ашигтай шийдвэрүүдийг гаргахад дэмжлэг үзүүлэхийг зорьдог.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… Өчигдөр
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 2026/10/26
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 2026/10/26
Уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаа… 2026/10/25
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 2026/10/23
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 2026/10/23
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 2026/10/23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21