“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо

Ж.Халиун
2026/08/12

“НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)” энэ сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Монгол Улс тус хурлыг анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа бөгөөд хурал эхлэхэд зургаа хоног үлдээд байна. Нийслэлээс “COP17”-ын үндсэн арга хэмжээг зохион байгуулах “Хөх бүс”-ийн түр байгууламж, барилга угсралт болон бэлтгэл ажлыг хариуцан ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр "COP17"-ын хурлын талбайд ажиллаж, нийслэлээс зарласан ажлуудыг гүйцэтгэж буй шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын явц болон захиалагчийн хяналтыг шалгалаа. Мөн ногоон байгууламжийн өнгө үзэмж, орчны тохижилтыг сайжруулж, үлдсэн ажлуудыг богино хугацаанд чанартай дуусгахыг холбогдох албаныханд чиглэл болголоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид COP17-оор дамжуулан хүргэх мессежээ гурван үндсэн чиглэлээр харж байна. Нэгдүгээрт, бидэнд өнөөдөр тулгамдаж буй ямар асуудлууд байна, тэдгээрийг олон улсын байгууллага болон бусад оролцогч талуудтай хамтран хэрхэн шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Хоёрдугаарт, улсын төсөв, хөрөнгө зарцуулан олон улсын томоохон хурлыг зохион байгуулж байгаагийн ач холбогдол, үр өгөөжийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэнэ. Гуравдугаарт, Улаанбаатар хот “COP17”-г эх орондоо зохион байгуулснаар бүс нутгийн хэмжээнд ямар асуудлыг хөндөж, ямар шийдэлд хүрэх боломжтой вэ гэдгийг олон улсад харуулах зорилготой. Эдгээр зорилго, мессежийг хүргэхэд бидний өдөр тутам хийж байгаа жижиг ажил бүр чухал. Тухайлбал, хоол, хүнсний чанар, логистик, үйлчилгээ болон хурлын дотоод зохион байгуулалт зэрэг бүхий л үйл ажиллагаанаас оролцогчдод Монгол Улс, Улаанбаатар хотын талаарх ойлголт, үнэлэмж бүрдэх учраас ажилдаа хариуцлагатай, анхааралтай хандахыг хүсье” гэв.

Хөх бүсэд Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалт, бүс нутгийн болон хороодын хуралдаан болно. Өөрөөр хэлбэл, улс орнууд цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн менежмент, газрын нөхөн сэргээлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлаар албан ёсны хэлэлцээ хийж, нэгдсэн шийдвэрт хүрэх үндсэн талбай юм.

Харин Ногоон бүсэд олон нийтэд зориулсан арга хэмжээ, үзэсгэлэн, форум, инновац, төсөл, технологийн шийдлүүдийг танилцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, залуучууд болон бусад оролцогч талууд өөрсдийн үйл ажиллагаа, санаачилгыг танилцуулах боломжтой.

Тус хуралд 100 гаруй орны 8000-10000 орчим зочин, төлөөлөгч оролцох юм.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… Өчигдөр
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 2026/10/26
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 2026/10/26
Уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаа… 2026/10/25
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 2026/10/23
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 2026/10/23
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 2026/10/23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21