Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны сэргээгдэх эрчим хүч рүү шилжлээ

Ж.Халиун
2026/08/17

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хэсгийг нарны эрчим хүчээр хангаж эхэллээ. Ингэснээр тус сургууль сэргээгдэх эрчим хүчийг сургалтын орчинд нэвтрүүлсэн дүүргийн гурав дахь жишиг сургууль болж байна.

Дэд бүтцэд бүрэн холбогдоогүй гэр хорооллын бүсэд байрладаг тус сургууль 974 гаруй сурагчтай. Төвлөрсөн инженерийн дэд бүтэцгүйгээс шалтгаалан дулааны тодорхой хэрэгцээг цахилгаан халаалтаар шийдвэрлэдэг бөгөөд өвлийн улиралд зөвхөн цахилгааны зардалд сард 13–15 сая төгрөг зарцуулдаг байна.

Энэ зардлыг бууруулж, сургуулийн эрчим хүчний хэрэглээг илүү тогтвортой, үр ашигтай болгох зорилгоор Чингэлтэй дүүрэг, Австралийн Элчин сайдын яам, Азийн сан, Зориг сангийн дэмжлэгтэйгээр “Энх Орчлон Хөгжил” ТББ, Women Leadership хөтөлбөрийн оролцогчид болон “Prime Solar” компанитай хамтран “Нартай сургууль” төслийг хэрэгжүүлжээ.

Төслийн хүрээнд 61 дүгээр сургуульд 40 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 20 кВт.цагийн багтаамжтай батарей хуримтлуурын хосолсон систем суурилуулсан. Уг систем нь нарны эрчим хүчийг шууд ашиглахаас гадна үйлдвэрлэсэн эрчим хүчийг батарейд хуримтлуулж, шаардлагатай үед хэрэглэх боломжтойгоороо онцлог.

Түүнчлэн цахилгаан тасарсан үед сургуулийн гэрэлтүүлэг болон нэн шаардлагатай хэрэглээг батарейгаар  2–3 цаг хүртэл хангах боломжтой. Өөрөөр хэлбэл, систем нь зөвхөн зардал бууруулах шийдэл бус, сургуулийн эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх нөөц эх үүсвэрийн үүргийг давхар гүйцэтгэнэ.

Зардал хэмнэж, боловсролд дахин хөрөнгө оруулах боломж

Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн дулаан, цахилгааны ашиглалтын зардалд жилд нийт 8–9 тэрбум төгрөг зарцуулдаг. Иймд эрчим хүчний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь зөвхөн байгаль орчны асуудал бус, төсвийн үр ашгийг дээшлүүлэх бодит боломж юм. “Нартай сургууль” төслийн хүрээнд жилд ойролцоогоор 17–18 сая төгрөгийн цахилгааны зардал хэмнэж, мөн 65 тонн CO₂-ийн ялгарлыг бууруулах тооцоолол гарчээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул: “Бид өнгөрсөн жил 49 дүгээр сургуулийг нарны сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүлсэн бол энэ жил 61 дүгээр сургуулийг тус системд шилжүүллээ. 40 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 20 кВт.цагийн батарей хосолсон систем суурилуулснаар сургуулийн цахилгааны зардлыг бууруулж, дүүрэг болон сургуулийн төсөвт хэмнэлт бий болгох боломж бүрдэж байна. Энэ бол сэргээгдэх эрчим хүчийг боловсролын салбарт нэвтрүүлж, бий болсон хэмнэлтийг цаашид сургалтын орчинд дахин хөрөнгө оруулах бодит жишиг юм. Цаашид бусад сургуулийг мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт үе шаттайгаар шилжүүлэх боломжтой гэж харж байна” гэв.

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Лалита Капур: “Австралийн Засгийн газар, Австралийн Элчин сайдын яамны зүгээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Энэ хүрээнд “Нартай сургууль” төслийг Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд хэрэгжүүлж байгаадаа туйлын баяртай байна. Хэрэв төсөл үр дүнтэй хэрэгжвэл цаашид цар хүрээг нь өргөжүүлж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой. Австрали, Монгол Улсын цаг агаар тодорхой хэмжээнд төстэй. Цэлмэг хөх тэнгэр, хуурай уур амьсгалтай учраас нарны эрчим хүчийг ашиглах нөөц боломж өндөр. Тиймээс энэ төсөл Монгол Улсад тохиромжтой, бодит үр дүн авчрах шийдэл гэж бодож байна” гэсэн юм.

Нарны системээс сургуулийн тухайн үеийн хэрэглээнээс давсан хэмжээний эрчим хүч үйлдвэрлэгдсэн тохиолдолд илүүдэл цахилгааныг төвийн цахилгаан түгээх сүлжээнд нийлүүлэх боломж бүрдэхээр төлөвлөжээ. Ингэснээр сургууль өөрийн хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангахаас гадна илүүдэл үйлдвэрлэлээс нэмэлт орлого бий болгох боломжтой болно.

Энэ талаар төслийн санаачлагчдын нэг Д.Оюундарь “Тус сургууль нарны панель, батарей болон төвийн цахилгаан сүлжээ хосолсон системд суурилагдсан. Ингэснээр цахилгаан тасарсан үед сургуулийн гэрэлтүүлэг болон чухал хэрэглээгээ 2–3 цагийн турш батарейгаасаа хангах боломжтой. Өөрөөр хэлбэл, уг систем нөөц генераторын үүрэг гүйцэтгэж, цахилгаан тасарсан үед ч сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм. Сэргээгдэх эрчим хүч ашиглана гэдэг зөвхөн цахилгааны зардлыг бууруулах бус, эрчим хүчний найдвартай байдлаа хадгалж буй сайн шийдэл” юм.

61 дүгээр сургуульд хэрэгжсэн “Нартай сургууль” төсөл нь цахилгааны зардлыг бууруулж, эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулан, цаашид илүүдэл эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлэх боломж бүрдүүлсэн тогтвортой, үр ашигтай шийдэл болж байна.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… Өчигдөр
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 2026/10/26
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 2026/10/26
Уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаа… 2026/10/25
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 2026/10/23
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 2026/10/23
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 2026/10/23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21