Зудын эрсдэлийг бууруулах бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо

Ж.Халиун
14 минутын өмнө

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын ерөнхий газар болон Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцан холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.

2026-2027 оны өвөл агаарын температур олон жилийн дунджаас 5 хувиар илүү хүйтрэх төлөвтэй байгаа бөгөөд зудын эрсдэлийн үнэлгээгээр улсын хэмжээнд 35 сум маш өндөр, 247 сум дунд, 40 сум бага эрсдэлтэй гэж гарсан байна.

Үүнтэй холбогдуулан Шадар сайд Н.Номтойбаяр зудын эрсдэлийг бууруулах, болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодорхой болгохыг даалгалаа. Ялангуяа эрсдэл өндөртэй аймаг, сумдын бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангахад онцгой анхаарахыг сануулав.

Мөн “Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд онцгой байдлын байгууллагаас тусгах санал, дүгнэлтийг сонслоо. Энэ үеэр бүх асуудлыг улсын төсвөөс санхүүжүүлэх зарчимд баригдалгүй, байгууллагын санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх боломж, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох санал боловсруулахыг Шадар сайд онцоллоо.

Түүнчлэн тэрээр “Онцгой хотхон” төслийн 512 айлын орон сууцны барилга угсралтын явцад тулгарч буй бэрхшээлтэй танилцаж, ажлыг эрчимжүүлэн гүйцэтгэлийг шуурхайлахыг үүрэг болгов. Онцгой байдлын алба хаагчдын эрх ашгийг хохироохгүй байх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс барилгыг ашиглалтад оруулахад саад болж буй хүчин зүйлсийг бодитоор үнэлэх шаардлагатайг анхааруулсан юм. Улмаар гүйцэтгэгч компанитай холбоотой маргаан болон санхүүжилтийн гацааг нэн даруй арилгаж, нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгэн эргэн мэдээлэх чиглэл өглөө.

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй.
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидл… 12 минутын өмнө
Зудын эрсдэлийг бууруулах бэлтгэл, бэлэн байдлыг сайтар ханг… 14 минутын өмнө
Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ Өчигдөр
562 мянган хүний тэтгэвэр 10 хувь нэмэгдэнэ 2026/11/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа бо… 2026/11/16
Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурна 2026/11/16
Ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна 2026/11/05
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн… 2026/11/05
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл х… 2026/11/04
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хар… 2026/11/04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум… 2026/11/03
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоо… 2026/11/03
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 12-ноос ол… 2026/11/03
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчл… 2026/11/03
Аюулт үзэгдэл, ослоос 9 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/11/02
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28