Нүхтэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өсчээ

Admin
2020/12/16
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас цахилгаан, дулааны зохистой хэрэглээг нэвтрүүлж, хязгаарлалт тогтоох тухай журмыг танилцууллаа. Засгийн газраас энэ сарын 1-нээс 2021 оны долдугаар сар 1-н хүртэл айл өрх, зарим ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах тухай тогтоолыг танилцуулсан. Гэвч уг тогтоолыг танилцуулснаас хойш хоёр хоногийг хугацаанд айл өрхийн эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдсэнээр эрчим хүчний салбарт хүндрэл учраад байгаа юм. Тиймээс  эрчим хүч дулааны хэрэглээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан төрөөс санхүүжилтийг гаргах журам гарлаа. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс дааж, хэтэрсэн зардлыг хэрэглэгч өөрөө хариуцах юм. Энэ талаар холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Аль чиглэлээр ямар хэрэглэгчийн хэрэглээ нэмэгдэж байна вэ гэдэг судалгаа гарсан байгаа. Засгийн газрын тогтоол гарснаас хойш хоёр хоногийн хугацаанд цаашид баримжаалж болох тооцоо хийгдсэн. Нийт хэрэглээний 96 хувь нь ахуйн хэрэглэгч байна. Тэр дундаа гэр хорооллын хэрэглэгчид. Орон сууц болоод ААН-ийн эрчим хүчний хэрэглээ 6-7 хувьтай байна. Хэрэглээ өсөж байгаа гэр хорооллын амины орон сууцны нэг хэсэг Нүхтэд байгаа. Нүхтэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өссөн байна. Ашигладаггүй байр, орон сууцаа халааж байна. Шадар сайд Я.Содбаатар : Цахилгаан, дулааны төлбөрийг тодорхой хугацаанд төрөөс даах тухай Засгийн газрын тогтоолыг танилцуулснаас хойш холбогдох байгууллагууд хяналт, шалгалт хийж ажилласан. Шалгалтын явцад зохисгүй хэрэглээ олон гарч байгааг тогтоосон. Урьд нь халаадаггүй байсан, өөрсдөө амьдардаггүй байраа халааж, нэмэлт халаагуур машиныхаа доор тавьж халаах зэргээр өмнө нь хэрэглэж байгаагүйгээр цахилгаан хэрэглэж байна. Нийт 6 бүсэд цахилгааны хэрэглээ өндөр байгаа судалгаа гарсан. Өмнө нь тооцоо судалгаа хийхгүй яасан юм бэ гэж их асууж байна. Бид судалсан. Нүхтэд амьдардаггүй байшингаа халаана, машиныхаа доор, 00-ын өрөөндөө халаагуур тавина гэж бид тооцоолоогүй, тодорхой хэмжээнд өсөх байсан ийм хэмжээнд өснө гэсэн тооцоо байгаагүй.      

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… Өчигдөр
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 2026/10/26
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 2026/10/26
Уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаа… 2026/10/25
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 2026/10/23
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 2026/10/23
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 2026/10/23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21