Шинэ хотыг Тулуй хэмээн нэрлэх Д.Лүндээжанцан гишүүний санал дэмжигдсэнгүй

Admin
2020/05/14
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Аэросити, Майдар хотуудыг байгуулахтай холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хэрэгцээ, шаардлагагыг тандан судалж дээрх тогтоолын төслийг боловсруулжээ. БХБЯ-наас "Аэросити хотод 32 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх урьдчилсан тооцоо гарсан. Эхний ээлжинд 1.7 их наяд төгрөг хэрэгтэй. Харин Майдар хотод нийтдээ 40 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт зарцуулахар төлөвлөсөн. Өнөө маргаашдаа хийх асуудал биш. Урт хугацааных гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөвхөн Майдар биш Зуунмод, Сэргэлэн сумтай холбож ойлгох нь зүйтэй. Энэ хөндийг аялал жуулчлал гэх мэт чиглэлээр хөгжүүлж байж төвлөрлийг сааруулна" гэдэг мэдээллийг өглөө. Тогтоолын төсөл боловсруулсан ажлын хэсгээс хотын нэрсийг Аэросити, Майдар хэмээн оруулж ирсэн. Харин хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Аэросити хотын нэрийг Тулуй хэмээн өөрчлөх горимын санал гаргажээ. Уг горимын саналаар санал хураалт явуулсан ч дэмжигдсэнгүй. Гэтэл түүний уг саналтай холбогдуулан орон нутгийн удирдлагуудын зүгээс өөрийн аймгийн нутаг дэвсгэрт байгуулах гэж буй хотыг Шинэ зуун мод гэж нэрлэх санал гаргаснаа УИХ-ын гишүүн М.Энхболдоор уламжлуулжээ. Ийнхүү шинэ хотын нэртэй холбоотой маргаан үүссэн учраас энэ асуудлыг эцсийн хэлэлцүүлгээр шийдэх зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгдлээ. Хэлэлцсэн асуудлаарх гишүүдийн байр суурийг хүргэж байна. УИХ-ын гишүүн М.Энхболд: Тулуй хаан гэдэг нэрийг эсэргүүцсэн зүйл байхгүй. Гэхдээ орон нутгийн иргэд, удирдлагуудын зүгээс шинэ хотыг Шинэ зуун мод гэж нэрлэх саналтай байгаагаа уламжилж өгөхийг хүссэн юм. Бүхэл бүтэн хотын нэрийг 10-аадхан гишүүн сууж байгаад өгчихмөөргүй байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Шинээр байгуулах гэж байгаа хот Аэросити гэдэг гадаад нэртэй байх нь зохимжгүй юм. Төв аймаг бол олон алдартны өлгий. Чингис хаан отгон хүү Тулуйдаа одоогийн Монгол Улсын газар нутгийг өвлүүлсэн. Тулуй бол хаадын аав. Монгол Улсын гал голомтыг сахисан. Түүний удмын хамгийн сүүлчийн Түшээт хан Төв аймгийн хүн юм. Чухал билэг дэмбэрэлтэй нэр учраас Төв аймгийнхан энэ нэрнээс бэргээд байх шаардлагагүй. Тулуй гэдэг үгнээс Төв аймгийнхан бэргэж байгаа нь ааваасаа урваж байгаа хэрэг. Тулуй бол уугуул Монгол Улсаа манаж үлдсэн Чингис хааны отгон хүү. Гаднаас ирэхэд “20 минутын дараа Тулуй хотын Чингис хаан нисэх онгоцны буудалд буух гэж байна” гэж хэлбэл ямар байх вэ. Энэ бол Төв аймагт маш их ач холбогдолтой зүйл юм. Тулуй хаан гэдэг нэрийг хүлээж авбал өлзийтэй, билэг дэмбэрэлтэй зүйл болно гэдгийг анхаарах хэрэгтэй. УИХ-ын дарга Г.Занданшатар: Туршлагатай парламентын гишүүн түүх, нутаг устай холбогдуулж чухал санал гаргаж байна. Гэхдээ М.Энхболд гишүүний хэлсэнчлэн одоо 10 хэдхэн гишүүн сууж байгаад хотын нэрийг өгчихмөөргүй байна. Тиймээс Д.Лүндээжанцан гишүүн саналаа татаж аваад, нэрний асуудлыг Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам шийдэх нь зүйтэй байх. Энэ асуудлыг мэддэг чаддаг хүмүүст нь үлдээчихээч. Хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулах шаардлагатай байна. БХБЯ-ны ажлын хэсэг: Аэросити гэдэг нэрийг олон улсын хэллэгээр оруулж ирсэн. Хот байгуулах шийдвэр гарсны дараа хилийн цэс, засаг захиргаа, чөлөөт бүсийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ. Том хоттой холбоотой зөв нэрийг хэлэлцэж, иргэдээс санал авч байгаад шийдэж болно. Ийнхүү шинээр байгуулах хотын Аэросити хотын нэрийг Тулуй хэмээн нэрлэх саналаа Д.Лүндээжанцан гишүүн буцаан татаж, хотын нэрийг эцсийн хэлэлцүүлгээр шийдэхээр боллоо.

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… Өчигдөр
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 2026/10/26
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 2026/10/26
Уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаа… 2026/10/25
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 2026/10/23
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 2026/10/23
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 2026/10/23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21