ОСКАРЫН ШАГНАЛ ХҮРТСЭН АНХНЫ ӨМНӨД СОЛОНГОС ЭМЭГТЭЙ ЮН ЁО ЖОН ГЭЖ ХЭН БЭ?

Admin
2021/04/26
Өнөөдөр/2021.04.26/ өглөө 9 цагт АНУ-ын Лос Анжелес хотын Долби театрт 93 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол боллоо. Тус ёслолд анх удаа Өмнөд Солонгосын жүжигчин Юн Ёо Жон “Minari” кинонд бүтээсэн туслах дүрээрээ “Шилдэг эмэгтэй туслах дүр” -ийн шагнал хүртлээ.  Жүжигчин Брэд Питт шагналыг гардуулж өгчээ. Жүжигчин Юн Ёо Жон “Энэ шагналыг авч байгаадаа итгэж чадахгүй байна. Надад саналаа өгсөн хүмүүст баярлалаа. Гайхалтай "Минари"-гийн гэр бүлд баярлалаа. Стефен Ён, Исаак Юн, Еэри, Жоэл, Алан бидний гэр бүл болсон. Исаак Юн байгаагүй бол өнөөдөр энд ингээд зогсохгүй байх байсан. Мөн найруулагчдаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Жүжигчин Юн Ёо Жон нь Японы Miyoshi Umeki жүжигчний дараа Академийн түүхэн дэх Шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэн Азийн хоёр дахь эмэгтэй жүжигчин боллоо. Тэгвэл шилдэг туслах дүрийн эзэн  Юн Ёо Жон гэж хэн бэ? Юн Ёо Жон 1947 оны 6 дугаар сарын 19-нд төрсөн бөгөөд  энэ жил 74 нас хүрч байна. 1966 онд жүжигчний карьераа театрын жүжигчнээр эхлүүлж байсан тэрээр 1967 онд  "Ноён Баавгай" бүтээлийн гол дүрд тоглосон бөгөөд түүний анхны гол дүр байсан юм. Харин түүнийг алдар хүндэд хүргэсэн бүтээл 1971 онд түүхэн драма болох "장희빈" бөгөөд хилэнцэт охин Жан Хи Биний дүрийг бүтээсэн нь олны анхаарлыг татжээ. Түүний жүжигчний карьер нь өссөөр байсан бөгөөд 1974 онд хамгийн их алдаршсан оргил үедээ дуучин Жо Ян Намтай гэрлэж, жүжигчний амьдралаас завсарлага авчээ. Гэрлэснийхээ дараа АНУ-д цагаачилж, хоёр хүүтэй болсон ч тэдний хамтын амьдрал нөхөр нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснээр 1987 онд  дуусгавар болжээ. Тэрээр саяхан Forbes сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Намайг гэр бүлээсээ салснаас хойш хэн ч надад ажлын санал тавихаа больсон. Үнэхээр аймшигтай хэцүү цаг үе байсан. Гэхдээ би хоёр хүүгээ өсгөхийн тулд юу ч хамаагүй хийж, хичээж байсан. 20 жилийн өмнө од болон мандаж байх үед бардам, юуг ч тоодоггүй байсан үе алга болж, тэр үеэс л төлөвшсөн хүн болсон байх"  гэж дурсчээ.  Үүнээс хойш 2000-аад онд Солонгосын кино урлаг сэргэн мандах үеэр тэрээр кино урлагт эргэн ирсэн юм. Тэрбээр "Явдалтай гэр бүл"/2003/, "Зарц"/2010/, "Мөнгөний амт"/2012/, "Хахаха"/2010/, "Өөр улсад"/2011/, "Эрх чөлөөний толгод"/2014/, "Одоо зөв, тэр үед буруу байсан"/2015/ , "The Bacchus Lady"/2016/, "Keys to the Heart"/2018/ зэрэг олон кино уран бүтээлд дүр бүтээсэн бөгөөд Америк мөрөөдлийг мөрөөддөг Солонгос гэр бүлийг дүрсэлсэн Minari /2021/ кинонд бүтээсэн туслах дүрээрээ шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг авсан юм.

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржэ… 2026/10/30
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг… 2026/10/30
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 2026/10/28
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули… 2026/10/28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ 2026/10/28
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг н… 2026/10/28
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй х… 2026/10/27
БНСУ-Д СУРАЛЦАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ОЮУТАН, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХАА… 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгэ… 2026/10/27
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг … 2026/10/27
Элчин сайд ИГАВАХАРА МАСАРҮ: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэ… 2026/10/27
Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 2026/10/26
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрий… 2026/10/26
Уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаа… 2026/10/25
Б.Энхболд: Хүний эрхийн зарчмыг хууль сахиулах байгууллагын … 2026/10/23
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхи… 2026/10/23
Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг он… 2026/10/23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН А… 2026/10/21
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөн… 2026/10/21