Д.Занданбат: Гүйцэтгэсэн аудитын дүнд нийт 9 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн

Admin
2020/05/14
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат 2019 онд гүйцэтгэсэн аудитын дүнд нийт 9 их наяд 57 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн талаар мэдээллээ. Тэдгээрийн 17 хувь буюу 1 их наяд 535,9 тэрбум төгрөгийн алдаа зөрчлийг аудитын явцад залруулан, нийт 19.3 тэрбум төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 1 их наяд 991,9 тэрбум төгрөгийн зөрчил,  албан шаардлага хүргүүлж, аудитын дүгнэлтэд үндэслэн 7524 зөвлөмжийг аудитын тайлангаар өгсөн байна. 19.3 тэрбум төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 1 их наяд 991,9 тэрбум төгрөгийн зөрчил,  албан шаардлага хүргүүлсэн Төрийн аудитын байгууллагаас 2019 онд  санхүүгийн тайлангийн аудитын хүрээнд төсвийн бүх шатны захирагчийг хамруулан санхүүгийн 3958 тайланд дүгнэлт гаргасан бол батлагдсан сэдвийн хүрээнд гүйцэтгэлийн 165 аудитад 3368 байгууллага,  нэгжийн үйл ажиллагаа, нийцлийн 108 аудитад 7399 хуулийн этгээд тэдгээртэй холбогдох талуудын үйл ажиллагааг хамруулан нийт 4231 аудит хийжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар мөн “Төрийн аудитын байгууллагын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай”, Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдвийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолоор баталсныг Ерөнхий аудитор Д.Занданбат дурдаад Аудитын батлагдсан сэдвийн хүрээнд хийсэн аудитын төлөвлөлтийн өмнөх үеийн судалгаа, эрсдэлийн үнэлгээ, төрийн аудитын байгууллагын батлагдсан төсөв, Үндэсний аудитын газрын ажилтнуудын ажлын ачаалал болон тодорхой шалтгааны улмаас 2020 онд гүйцэтгэх аудитын зарим сэдэвт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болсон гэв. Тухайлбал, “Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалт’-д хийх 2 тусдаа аудитыг нэгтгэн ‘Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалт- /Доншен газрын тос (Монгол) ХХК, 2015-2018/” гэж өөрчлөх, Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тоггоолын хавсралтын “Өмнөх оноос шилжиж буй аудит” хэсэгт нэмж, Улсын Их Хуралд хүргүүлэх хугацааг “2020.11.30’ болгож, хэлэлцүүлэх Байнгын хороо “Эдийн засгийн байнгын хороо" гэж; Газрын тосны салбарт 2019 онд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалт”- /Доншен газрын тос (Монгол) ХХК/-д хийх аудитын Улсын Их Хуралд хүргүүлэх хугацааг “2020.06.15" гэснийг "2020.12.30" гэж өөрчлөх; “Оюутолгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, түүний төслийн үр өгөөжид үзүүлэх нөлөөлөл”-д хийх аудитын нэрийг ‘Оюутолгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөө” гэж, Улсын Их Хуралд хүргүүлэх хугацааг ‘2020.05.15’ гэснийг “2021.12.30" гэж өөрчлөх; “Тухайн жилд хэрэгжиж эхлэх төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа, зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагаанд аудит хийх” сэдвийг хасах; "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2018-2019 оны үйл ажиллагаа болон Тавантолгойн орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт" сэдэвт аудитыг Төсвийм байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хавсралтын “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйцэтгэх аудит" хэсэгт нэмж, Улсын Их Хуралд хүргүүлэх хугацааг “2020.12.15" болгож, хэлэлцүүлэх Байнгын хороог “Эдийн засгийн байнгын хороо" гэж; “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2021 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө" сэдэвт аудитыг Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хавсралтын “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйцэтгэх аудит" хэсэгт нэмж, Улсын Их Хуралд хүргүүлэх хугацаа “2021.04.15" болгож, хэлэлцүүлэх Байнгын хороог "Төсвийн байнгын хороо" гэж; “Монголын үндэсний олимпын хорооны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүн" сэдэвт аудитыг Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хавсралтын “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйцэтгэх аудит” хэсэгт нэмэх; “Аймаг, нийслэл, сум дүүрэг дэх орон нутгийн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох" сэдвийг хасах; “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд, мэдээлэх" сэдвийг хасах; Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиуд шинээр батлагдсантай холбоотой 2020 оны сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулдуулан хийх аудитын сэдэвт хуулийн заалтад нийцүүлэн өөрчлөлт оруулахаар санал оруулжээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив. Үндэсний аудитын газраас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталж, орон тооны дээд хязгаарыг  496 болгохыг дэмжсэн гэж УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

​Т.Очирхүү: Дэлгүүрийн лангуун дээр ганц бор давс байхад тэр… 3 цагийн өмнө
А.Амартүвшин: Энэ сарын 17-ноос тэгш, сондгойгоор зорчихгүй 6 цагийн өмнө
ХЭҮК:Архаг хууч өвчинтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ ав… 6 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" дараах замуудыг хаана 7 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: Энэ өвөл цахилгааны хэрэглээ гэнэт нэмэгдэхгү… 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай хүйтэн байна 8 цагийн өмнө
Ахмадууд тэтгэврийн хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардан … Өчигдөр
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өрг… Өчигдөр
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Шинэ нисэхийн бүсэд 31 мян… Өчигдөр
Уулаараа нойтон цас орж сэрүүснэ Өчигдөр
БНСУ-ын Юхан групп “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ 2025/09/09
Х.Нямбаатар: Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад удахгүй оро… 2025/09/09
ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг дайчлан… 2025/09/09
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно 2025/09/09
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13471 болжээ 2025/09/08
Турк, Монгол улс эрүүл мэндийн салбарт эрчимтэй хамтарч ажил… 2025/09/08
БНСУ: Хууль бусаар оршин сууж байгаад албадан гаргасан тохио… 2025/09/08
Мөрөөдлийн гоол 2025" тэмцээн нээлтээ хийлээ 2025/09/07
Эрдэнэт үйлдвэр нөөцөө шинэчлэн тогтоожээ 2025/09/07
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орж, шөнөдөө -2 хэм хүрнэ 2025/09/07