Ц.Ариунболд: Хөгжлийн банктай холбоотой хэргүүдэд 11 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Admin
2022/03/22
Хэвлэл мэдээллийн редакцууд нэгдэж, Хөгжлийн банкны асуудлаар Улсын Ерөнхий прокурорт өнөөдөр /2022.03.22/ шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад “Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан таныг Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулан, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлж, Хөгжлийн банкны эргэн тойрон дахь асуудалд хууль хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй мэдээллэх боломжийг хангаж ажиллахыг шаардсан” юм. Нэр бүхий редакцуудын төлөөллийг Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хүлээн авч уулзаж, энэ үеэр шалгалтын ажлын явцын талаар мэдээлэл өгсөн байна. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банктай холбоотой хэргүүдэд Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны даргаар ахлуулсан 11 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн нийт 5 прокурор хяналт тавин ажиллаж байгаа аж. Мөн хэрэг бүртгэлтийн 29, мөрдөн байцаалтын 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл өгчээ. Мөн энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд хэлэхдээ “Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан холбогдсон хэрэг бүртгэлтийн 33 хэрэг, мөрдөн байцаалтын 7 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Мөрдөн байцаалт явуулсан 7 хэргээс 2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн.  Тухайлбал: Н.Мөнхбат нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг шүүх хэлэлцээд Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Мөнхбатыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ялаас чөлөөлсөн бол “НВЦ” ХХК-ийн нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд прокурорт буцаасан. Монгол Улсын Хөгжлийн банктай холбоотой хэргүүдэд Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны даргаар ахлуулсан 11 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан мөрдөн шалгах ажиллагаа явуулж,   Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн нийт 5 прокурор хяналт тавин ажиллаж байна. Одоо хэрэг бүртгэлтийн 29, мөрдөн байцаалтын 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын дээрх 41 хэрэгт нийт 74 аж ахуйн нэгжид  нийт 2,383,007,436,094 /хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум/ төгрөгийн зээл олгосон болон зээлийн зарцуулалттай холбоотой үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс 12 хэрэгт Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд болох 14, зээл авсан аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтан 8, нийт 22 хүнд холбогдуулан Эрүүгийн хуульд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,  "Хахууль авах", "Хахууль өгөх", “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр Монгол улсын Хөгжлийн банкны 7 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 4 албан тушаалтанд тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн бөгөөд шүүхээс 11 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт шалгагдаж байгаа аж ахуйн нэгжид учирсан хохирлоос одоогоор 107,360,311,183 /нэг зуун долоон тэрбум гурван зуун жаран сая/ төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж буй 41 хэрэгт гэмт хэргийн улмаас  улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх  зорилгоор 47 аж ахуйн нэгж, 61 иргэний 664 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 763 ширхэг тээврийн хэрэгсэл,  арилжааны банкнууд дахь 104 харилцах болон хадгаламжийн данс, 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус тус прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан” гэв.

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 7 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 8 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургуул… 2026/08/20
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.… 2026/08/20