Хийх хүнд арга олддог, хийхгүй хүнд шалтаг олддог юм Л.Халтар сайдаа

Admin
2022/05/06
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Ханги, Хулд чиглэлийн Хятад компаниудын нүүрсний тээвэрлэлтийг зогсоогоогүй мөртлөө Чойр чиглэлийн шороон замыг ад үзэж хаагаад нэг сар өнгөрч байна. Ийн тодотгож байгаагийн учир нь Ханги чиглэлийн 500 гаруй км-ийн шороон замаар хятад компанийн нүүрс тээвэр хэвийн явж буй. Харин Цогтцэций-Чойр чиглэлийн 400 км орчим  замаар явдаг нүүрс тээврийг зогсоогоод нэг сар болов. Цогтцэций-Чойр чиглэлийн замыг Монгол тээврийн компани өөрсдийн хөрөнгөөр засч, зөвхөн Монгол тээвэрчид нүүрс тээвэрлэдэг. Гэтэл салбарын сайд нь монгол тээвэрчид, монгол тээврийн компаниудаа хясан боогдуулж эсрэгээрээ зөвхөн Хятад тээврийн компанид илүү давуу эрх олгох болсон шалтгаан юу вэ. ЗТХ-ийн сайд Л.Халтар Хятадын компаниудтай ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн таамгийг нүүрс тээврийн компаниудын зүгээс хэлэх болсон. Цогтцэций-Чойр чиглэлийн замыг хаасан шалтгаанаа Л.Халтар сайд нөлөөллийн бүсийн иргэдийн эсэргүүцэлтэй тулсан учраас Чойр чиглэлийн тээврийг зогсоосон гэх тайлбарыг өгч байгаа ч яг үнэндээ гомдол гаргасан хүмүүс нь малчид бус УБ хот болон аймгийн төвд амьдардаг хэдхэн хүмүүс гэдгийг нүүрс тээврийн жолооч нар хэлж байгаа юм. Л.Халтар сайдын ө өрийгөө хамгаалсан хоёр дахь шалтаг нь “ Чойрын гаалийн талбайд нүүрс хуримтлагдсан ” гэх. Гэвч бодит үнэн бол Хятад тал татан авахгүй бай гаа гэдэг нь зөвхөн  манай талын ажлын зохион байгуулалттай холбоотой. Өөрөөр хэлбэл, Чойр, Эрээний талбайд нүүрс бөөгнөрсөн асуудал бол ердөө л нүүрсний чанарын асуудал. Хэрэв манайхаас ажлаа зөв зохион байгуулж, Гаалийн төв лабораторд нүүрсэнд агуулагдах  фтор, фосфорыг урьдчилж үзээд шаардлага хангасан нүүрсийг нь гаргаж байсан өнөөдрийх нь нүүрс ихээр хуримтлагдахгүй байх байв. Саяхнаас л нүүрсний фтор фосфорыг үзэж эхэлсэн. Гурав дахь шалтаг нь өөрийн гаргасан тушаалаа Л.Халтар сайд Засгийн газрын тогтоолтой шийдвэр гэж бухав. Л.Халтарын хэлснээр хатуу хучилттай тусгай зориулалтын замаар л нүүрс тээвэрлэнэ гэж Засгийн газар үзэж байгаа бол зөвхөн энэ нь Чойрын зам дээр хэрэгждэг тогтоол бололтой. Ханги болон бусад шороон замуудад хамаарахгүй ялгаварлалтай тогтоол Засгийн газар гаргасан болж таарав уу. Цогтцэций-Чойр чиглэлийн замыг хааснаар өдөрт 6.6 тэрбум төгрөгийн орлогоо Монгол Улс алдаж байна. Гэтэл УУХҮ-ийн сайд Г.Ёндон Тавантолгойн нүүрс Эрээнээр гардагийг мэддэггүй, Цогтцэций-Чойр чиглэлийн замыг эдийн засгийн хувьд ач холбогдол багатай гэдэг тайлбарыг өгсөн. Ө нгөрсөн онд 1 сая тонн нүүрс он гараад 500 мянган тонн нийт өнгөрсөн оны тавдугаар сараас хойш нэг жилийн хугацаанд Цогтцэций-Чойр чиглэлийн замаар 1.5 сая тонн нүүрс экспортод гаргасан байна. Ийн эдийн засагт өндөр ашигтай дээрх чиглэлийн замыг хаачихаад нүүрсний экспортоо сайжруулна гэж яриад ч хэрэггүй биз. БНХАУ энэ сараас эхлэн нүүрсний импортын татвараа тэглэж, нүүрс ихээр авах сонирхлоо бүрэн илэрхийлчихээд байхад ЗТХ-ийн сайд нь ялгавартай шийдвэр гаргаж бүхэл бүтэн улсынхаа эдийн засгийг хорлов. Уг нь нүүрсний үнэ өндөр байгаа энэ цонх үеийг ашиглаад манайх явуулж болох бүх л арга, хэлбэрээр ахиухан хэмжээгээр нүүрсээ гаргах байтал сайд нь шалтаг хэлээд сууж байх гэж. Улсынхаа эдийн засгийн хорлосон энэхүү шийдвэрээ Л.Халтар сайд эргэн харахгүй бол тээвэрчид эсэргүүцлийн хүнд хэлбэрт шилжихээ мэдэгдэж буй.

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч бол… 7 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угс… 8 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно 2026/08/31
Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэгдүүлэхэд 150… 2026/08/29
БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/08/28
Байшин барьж өгнө гээд бусдын 58 саяг төгрөгийг залилжээ 2026/08/28
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа 2026/08/28
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дула… 2026/08/28
Жэжүд алга болсон эмэгтэйн цогцсыг 104 хоногийн дараа олжээ 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 … 2026/08/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн… 2026/08/26
СОР17: ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН И… 2026/08/26
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж… 2026/08/24
Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно 2026/08/24
200 сургуулийг "Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын Хүүхдийн са… 2026/08/21
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлб… 2026/08/20
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн са… 2026/08/20
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг … 2026/08/20
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургуул… 2026/08/20
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.… 2026/08/20