• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 1 сар 30, 2023
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
"ФОТО АРТ" ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН АНХНЫ ТӨГСӨГЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

"ФОТО АРТ" ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН АНХНЫ ТӨГСӨГЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

2021/06/10
- Энтертайнмент
0

Монголд гэрэл зургийн чиглэлээр мэргэжлийн дээд боловсрол эзэмших боломжийг Дүрслэх Урлагийн Академи, Монгол дахь Гёте-Институт бий болголоо. Шинээр үүсгэн байгуулагдсан уг ДУА-ийн Креатив Фото Лаб нь бакалавр болон магистрын төвшний сургалтаа амжилттай хэрэгжүүлэн анхны төгсөлтөө үдэж, олон үзэсгэлэн, төслүүдийг зохион байгуулж байна.

Д.Амгалангийн нэрэмжит "Дүрслэх Урлагийн Академи"-ийн Креатив Фото Лаб нь "Goethe-Institut Mongolei"-ийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан юм. Ийнхүү Монголд анхны  "Фото арт" мэргэжлийн магистрын диплом хамгаалж буй гэрэл зурагчин Т.Алтанзагас болон Э.Сүндэръяа нарын бүтээл болон, 2020-2021 онд зохион байгуулагдсан гэрэл зургийн уралдаанд түрүүлсэн ба шагналт байр эзэлсэн оюутан уран бүтээлчдийн нийт 34 гэрэл зургийн бүтээлийг дэлгэжээ.

Монголд гэрэл зургийн ач холбогдол улам бүр нэмэгдэж, үзэгчдийн гэрэл зурагтай харьцах харилцаа ч мөн өөрчлөгдөж байна. Залуучууд өөрсдийгөө илэрхийлэх урлагийн арга хэлбэр, хэллэгийг эрэлхийлж, түүнийгээ олон удаагийн эрэл хайгуул, туршилт, алдаа оноон дээр үндэслэн өөрийн гэсэн дуу хоолойгоо бий болгодог.

ДУА-гийн Фото-Арт мэргэжлийн анхны төгсөгчид болох:

  • Магистр Т.Алтанзагасын дипломын уран бүтээл нь “Хөрөг зураг ба зурагчны бүтээлч илэрхийлэл” сэдвээр,
  • Магистр Э.Сүндэръяа нь “Монголын нүүдэлчин соёлыг натюрморт гэрэл зургаар илэрхийлэх нь” сэдвээр тус тус хамгаалсан бүтээлүүд тавигдсан байна.

NOWADAYS буюу ӨНӨӨ ҮЕ үзэсгэлэн

Магистр Т.Алтанзагасын бүтээлээс: 

 

Магистр Э.Сүндэръяагийн бүтээлээс:

Мөн уг үзэсгэлэнд 2020-2021 онд зохиогдсон гэрэл зургийн олон улсын болон, Монголд зохиогдсон гэрэл зургийн уралдаанаас шагналт байр эзэлсэн оюутан Б.Бат-Оргил ЮНЕСКО-с зохион байгуулсан "Соёлын илэрхийлэл ба урлагийн эрх чөлөө" гэрэл зургийн уралдааны 1-р байрын шагнал, Э.Есүнгэ UN MIGRATION буюу “Шилжин суурьшигчид” гэрэл зургийн урадлаанд “NoMad” баримтат гэрэл зургийн цувралаар тэргүүн байрын шагнал, М.Намуун ДУА болон Монгол арт галерей хамтран зохион байгуулсан "Шилдэг бүтээл" уралдаанд “Ихэр оршихуй” цуврал гэрэл зургаар 1-р байрын шагнал хүртсэн бүтээлүүд олон нийтийн хүртээл болж байна.

Б.Бат-Оргил - "Соёлын илэрхийлэл ба урлагийн эрх чөлөө": 

"Өнөө үе" үзэсгэлэн 2021 оны 06 сарын 04-өөс 06 сарын 18-ны хооронд Bluemon center- ийн 1 давхарт байрлах Norphei art gallery-д болж байна. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн хүрэлцэн ирж энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхоорой.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Дуучин Б.Эрдэнэхүү “Уулзъя андуудаа” шинэ уран бүтээлээ гаргалаа
Энтертайнмент

Дуучин Б.Эрдэнэхүү “Уулзъя андуудаа” шинэ уран бүтээлээ гаргалаа

2021/12/06
"Шивээ хиагт" дуурь 50 жилийн дараа шинэчилсэн найруулгаар тайзнаа амилна
Энтертайнмент

"Шивээ хиагт" дуурь 50 жилийн дараа шинэчилсэн найруулгаар тайзнаа амилна

2021/11/25

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Б.БАТ-ЭРДЭНЭ: ХУШ МОДОО ХАМГААЛАХ ХҮРЭЭНД ЗАЛУУЧУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

    Б.БАТ-ЭРДЭНЭ: ХУШ МОДОО ХАМГААЛАХ ХҮРЭЭНД ЗАЛУУЧУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Хүйтний улиралд толгой нүцгэн явснаас мэдрэлийн суурь өвчин үүсэх эрсдэлтэй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ХЭРЭМНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр”

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • МАНАЙ УЛСЫН ХҮН АМЫН 49 ХУВЬ НЬ ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.