Сүүлийн 24 цагийн хугацаанд 634 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс нийслэлд 342, орон нутагт 292 хүнээс халдвар илэрчээ. Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 41-80 насны 11 хүн эндсэн байна. Өнөөдрийн байдлаар манай улсад "КОВИД-19" халдварын нийт тохиолдол 378.199 болж байна. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1958 хүн энджээ.
Уг халдварт өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 7378 иргэн, хөнгөн шинж тэмдэгтэй гэрээр эмчлүүлж буй 14.692 иргэн байгаа аж.