• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Мягмар, 5 сар 13, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Сайжруулсан шахмал түлшний нөөц 32313 тонн байна

"Түлшний шуудайг иргэдээс худалдаж авна"

2021/11/29
- Нийгэм
0

"Таван толгой түлш" компанийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар барьцалдуулагч бодисын долоо, шуудайны 14 хоногийн нөөцтэй байгаа гэнэ. Тиймээс аж ахуй нэгж, иргэдийн ашигласан түлшний шуудайг худалдан авахаар болжээ. Энэ талаар "Таван толгой түлш" компанийн Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Батцэнгэл: "Бид эхний ээлжид хоёр сая ширхэг түлшний шуудай аж ахуй нэгж, иргэдээс худалдан авах зар байршуулсан. Манай компани түлшний шинэ шуудайг 600 төгрөгөөр худалдан авдаг. Хуучин шуудайг арай бага үнээр худалдан авах байх. Одоогийн байдлаар нэг ч иргэн, аж ахуй нэгжээс худалдаж аваагүй. Цаашдаа түлшний шуудай худалдан авах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс иргэд түлшний шуудайгаа задлахдаа хөврүүлж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол шуудайг дахин ашиглах боломжгүй болно. Монгол Улсад шуудай хэрж, оёдог нэг машин байдаг юм билээ. Тус компаниас үнийн саналыг авч байгаа" гэв.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээс "Сайжруулсан шахмал түлшийг хоёр үйлдвэрт хэвийн үйлдвэрлэж байгаа бөгөөд зарим хүндрэлтэй асуудал гарч байгаа. Хил хаагдсантай холбоотойгоор түлш үйлдвэрлэхэд гадаадаас импортоор худалдан авдаг барьцалдуулагч бодисын нөөцийн хэмжээ буурч, өнөөдрийн байдлаар барьцалдуулагч бодисын долоо, шуудайны 14 хоногийн нөөцтэй байгаа. Сайжруулсан шахмал түлшний шуудайн дээр тендер зарладаг хэдий ч дотоодын үйлдвэрлэгчид цөөн орж байна гэсэн юм. Тухайлбал, шуудай үйлдвэрлэх тендерт нэг ч дотоодын компани ороогүй бол барьцалдуулагч бодис дээр таван компани шалгарч, хоёр нь гэрээ байгуулсан. Хоёр нь үйлдвэрлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй байгаа. Энэ шалтгаанаа барьцалдуулагч хийдэг цардуулыг импортоор авдаг учраас тасарсан гэдэг тайлбарыг өгчээ. Өнөөдөр дотоодын үйлдвэрлэгчдийн дийлэнх нь уул уурхайд зориулсан том шуудай үйлдвэрлэж байна. Жижиг түлшний шуудай үйлдвэрлэвэл худалдаж авахад бэлэн байна. Сүүлийн үед бид ашигласан шуудайг худалдан авч байгаа" гэсэн юм.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12
Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.