• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 5 сар 12, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
СОЛОНГОСЧУУДЫН СЭТГЭГДЭЛ: “Буруу зүйл хийвэл нас бага ч гэсэн шийтгэл хүртдэг болохыг ойлгуулж өгөөрэй”

СОЛОНГОСЧУУДЫН СЭТГЭГДЭЛ: “Буруу зүйл хийвэл нас бага ч гэсэн шийтгэл хүртдэг болохыг ойлгуулж өгөөрэй”

2021/12/03
- Нийгэм
0

13 настай Монгол охин БНСУ-д 14-16 насны дөрвөн охинд зодуулж, хүчирхийлэлд өртсөн талаар тус улсын MBC, SBS,  JTBC зэрэг томоохон хэвлэлүүд мэдээлсэн. Дээрх сувгуудаар гарсан мэдээллийн доор Солонгос иргэдийн үлдээсэн сэтгэгдлээс онцолж байна. SBS телевизийн мэдээллийн дор, “Адилхан дунд сургуулийн сурагчийн хувьд тэдний өмнөөс үнэхээр их уучлалт хүсч байна, Та бүхнээс хүчирхийлэгчдийг уучлахгүй байхыг хүсье. Тэдэнд шударга ёс, хууль гэж юу байдгийг харуулж өгөөрэй” гэж нэгэн сурагч сэтгэгдлээ үлдээжээ. Бусад сэтгэгдлийг харвал, “Сэтгэл өвдөж байна, байж боломгүй ийм хэрэг гарсанд, хүчирхийлэгчдийг хатуу шийтгэх ёстой”, “Хэлэх үг алга, хэрвээ Солонгос улсын иргэн харь нутагт явж байгаад ийм хэрэгт өртсөн бол зүгээр байхгүй байсан юм, цаашид юу болохыг харж байя”, “Адилхан хүн байж яаж ингэж хүнтэй адгуус шиг харьцаж чадаж байнаа, буг чөтгөр шиг хүчирхийлэгчдийг зүй ёсоор нь шийтгэж өгөөрэй, үнэхээр харамсалтай байна”, “Буруу зүйл хийвэл нас бага ч гэсэн шийтгэл хүртдэг болохыг ойлгуулж өгөөрэй”, “Хүүхдүүд нь ийм зүйл хийгээд явж байхад эцэг эх нь хаана юу хийгээд явдаг болоо, гайхаж байна. Гэр бүлийн хүмүүжил ч олгохгүй…”, “Үнэхээр арай хэтэрчээ, ямар хэцүү байсан бол доо, цагдаа нь хүртэл зүгээр яваад өгдөг нь асуудал, манай орны хүүхдүүд ч гэсэн өөр улсад очоод ийм байдалд орвол ямар хэцүү байх билээ дээ” зэрэг сэтгэгдлийг үлдээжээ. Сэтгэгдэл үлдээсэн Солонгос улсын иргэд бүгд Монгол охиноос уучлалт хүсч, хүчирхийлэгчдэд тохирсон ял шийтгэлийг нь оногдуулаарай гэх утга бүхий сэтгэгдлийг үлдээсэн байна.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12
Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.