• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 5 сар 12, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Газрын багц хуулийн төслүүдийг засгийн газраар хэлэлцүүлнэ

Газрын багц хуулийн төслүүдийг засгийн газраар хэлэлцүүлнэ

2021/12/06
- Нийгэм
0
“Газрын шинэтгэлийн Үндэсний хороо”-ны ээлжит хуралдаанаар Газрын багц хуулийн төслүүдийг засгийн газраар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Газрын багц хуулийг 2002 онд анх баталж, 2003 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш 30 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгаар газрыг эзэмшүүлэх, ашиглуулах харилцааг зохицуулах газрын багц хууль 11 бүлэг 126 зүйлтэй болж байгаа юм. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим нэг томьёог иргэний хуульд нийцүүлэн боловсруулсан.
Газрын багц хуулийн төслийн хүрээнд Газрын тухай ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэсэн багц асуудал багтаж байгаа юм.
Энэ удаагийн Газрын багц хуулийн төслүүдийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаас ямар зохицуулалтуудаар шийдэгдэх вэ гэдгийг нарийвчлан тодорхой тусгаж өгөхөөр хэлэлцэж буй.
Хуралдааныг даргалагч Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусгахаас гадна газрын төлбөртэй холбоотой олон асуудлууд гардаг учраас үүнийг тодорхой цогц байдлаар зохицуулж өгөх, Засгийн газар, УИХ-аас баталж өгсөн хууль тогтоомжийн хүрээнд газрын төлбөрийг ижил тэгш хэм хэмжээнд зохицуулах, ойлголтын зөрүүг арилгах, газрын төлбөртэй холбоотой өмнөх хэрэг маргаан, төлбөр тооцоог барагдуулах гэх мэт тодорхой зохицуулалтуудыг тусган ажиллах хэрэгтэй" хэмээн Газрын шинэтгэлийн үндэсний хорооны гишүүдэд даалгалаа.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12
Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.