• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 5 сар 12, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Туслах малчин зөвшөөрсөн тохиолдолд цалингийн 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно

Туслах малчин зөвшөөрсөн тохиолдолд цалингийн 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно

2021/12/21
- Нийгэм
0

Туслах малчин авч ажиллуулах явдал сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт илүү нэмэгдэж байна. Харин туслах малчдын эрх ашгийг хамгаалах, ямар нэг асуудал гаргахад тэдгээрт хариуцлага тооцох, зохицуулах эрх зүйн зохицуулалт хомс байсаар өнөөдрийг хүрсэн. Тэгвэл энэ асуудлыг ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хөдөлмөрийн тухай хуульд тусгаж өгөөд байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн  71 дүгээр зүйлд  туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна, гэрээндээ ажил, амралтын цагаа харилцан тохиролцож болно, Хөдөлмөрийн гэрээний загварыг ажилтны болон ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын саналыг харгалзан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд батална... зэрэг асуудлыг тусгажээ. Мөн “Ажил олгогч нь туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтныг долоо хоногт тасралтгүй 24 цагаас дээш хугацаагаар амраах, энэ хуульд заасны дагуу ээлжийн амралт олгох үүрэгтэй” гэж заажээ. 

Цалин хөлстэй холбоотой зохицуулалтын тухайд,  Туслах малчин зөвшөөрсөн бол цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно гэжээ. Өөрөөр хэлбэл, Туслах малчин цалингийнхаа 70 хувийг мөнгөн хэлбэрээр 30 хувийг мал болон эд хөрөнгөөр авах боломжтой. Тэгэхдээ зах зээлийн дундаж үнээр тооцож олгох ёстой. Анхаарах зүйл нь тамхи, согтууруулах ундаа, бүх төрлийн эм, хуулиар хориглосон эд зүйл, бараа бүтээгдэхүүн, тусгай зөвшөөрөлтэй худалдах бараа, бүтээгдэхүүн олгохыг хориглосон. Эдгээр бараа бүтээгдэхүүнээс өгвөл хууль зөрчсөн болно гэсэн үг.  Туслах малчны эрх ашгийг хамгаалах асуудлыг анх удаа хуульд тусгаад байгаа нь энэ юм.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12
Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.