Сүүлийн 24 цагийн хугацаанд 328 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс нийслэлд 119, орон нутагт 84 хүнээс халдвар илэрсэн бөгөөд зөөвөрлөгдсөн 125 тохиолдол бүртгэгджээ. Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 3 хүн эндсэн байна.
Уг халдварт өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2207 иргэн байгаа бөгөөд биеийн байдлыг нь үнэлбэл 279 хүнд, 42 маш хүнд өвчтөн байна. Мөн хөнгөн шинж тэмдэгтэй гэрээр эмчлүүлж буй 3903 иргэн байгаа аж.