• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Ням, 8 сар 7, 2022
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Караоке ажиллуулах хүсэлтэй иргэний бүрдүүлэх материал 9-өөс бол дөрөв болж буурчээ

Караоке ажиллуулах хүсэлтэй иргэний бүрдүүлэх материал 9-өөс бол дөрөв болж буурчээ

2021/12/25
- Нийгэм
0

74 төрлийн зөвшөөрлийг цуцлах Нийслэлийн Засаг даргын захирамж ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Гэхдээ архи, тамхины тусгай зөвшөөрлийг Аж ахуйн нэгжийн тухай, Үнэт цаасны хууль зэрэг гурван төрлийн хуулийн дагуу  олгодог. Тиймээс хуулиар зохицуулсан асуудлыг цуцлах нь УИХ-ын эрх хэмжээний асуудал. Караоке ажиллуулах гэж буй иргэнээр жишээ татахад дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс дээр биечлэн очих шаардлагагүй. Цахимаар бүртгүүлэхэд болно гэсэн үг. Гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулиараа камерыг заавал тавьж таарна.  Гэхдээ хүсэлтээ цагдаагийн байгууллагад биечлэн очих бус, Е-Mongolia цахим хуудсаар  явуулах юм.  Цагдаагийн ажилтан тав хоногийн дотор хүсэлтийн дагуу шийдвэрлэх болно. НИТХ-ын 2016 оны 35 дугаар тогтоолын дагуу караоке эрхлэгч аж ахуйн нэгж нь есөн төрлийн бичиг баримтын бүрдэл хангуулсны дараа Соёл урлагийн цэнгүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахаар заасан байдаг. Тэгвэл цаашид энэ үйлчилгээг авах шаардлагагүй болсон. Аж ахуйн нэгжүүд Нийслэлийн Соёл урлагийн газраас гэрчилгээ авах гэж аль нэг ТББ-тай гэрээ байгуулан улирал тутамд  200-300 мянган төгрөг төлж бичиг авдаг байсныг болиулсан. Тэгэхээр энэ бол  эдийн засгийн бодит хэмнэлт.

    Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийн тулд  дүүргээс батламж авна, хог хаягдлын гэрээ хийнэ. Гурвалсан гэрээ хийдэг байсан. Мөн Гэмт хэрэгтэй тэмцэх хуулиар камерын бичлэг хийх боломж бүрдүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байхыг шаарддаг. Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл авдаг. Эдгээрээс хуулийн дагуу шаарддаг камер тавиулж, үл хөдлөхийн гэрчилгээг үзүүлэхийн дээр хог хаягдлын гэрээ хийчихвэл бусад зөвшөөрөл шаардлагагүй болсон. Нэг ёсондоо есөн төрлийн материал бүрдүүлдэг байсан бол одоо дөрвөн материал бүрдүүлдэг болсон гэсэн үг.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

МОНГОЛБАНК УНГАРЫН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Нийгэм

МОНГОЛБАНК УНГАРЫН ТӨВ БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2022/07/19
Эрт илрүүлэгт хамрагдахын тулд ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлөх хэрэгтэй
Нийгэм

ЭРЧҮҮДЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭЭ АНХААРЦГААЯ

2022/07/06

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • И Жи А буюу Шим Сү Рён-ы дүр “Пентхаус 2”-т гарахгүй?

    И Жи А буюу Шим Сү Рён-ы дүр “Пентхаус 2”-т гарахгүй?

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн иргэн, ААН-ийг илрүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнийг ялгаварлан гадуурхах хандлага өндөр байна

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Караоке ажиллуулах хүсэлтэй иргэний бүрдүүлэх материал 9-өөс бол дөрөв болж буурчээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “ТНГРИ инвест” ХХК шилдэг ажилчдаа орон сууцаар урамшууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.