• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 5 сар 12, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
“МАЛ ЭМНЭЛГИЙН ДЭГЛЭМ БҮХИЙ ХОРИО ЦЭЭРТ ЭРҮҮЛ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА

“МАЛ ЭМНЭЛГИЙН ДЭГЛЭМ БҮХИЙ ХОРИО ЦЭЭРТ ЭРҮҮЛ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА

2022/11/25
- Нийгэм
0

Хүн төрөлхтний өмнө уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитик, тээвэр ложистикийн асуудлаас улбаалсан хүнсний хомсдол үүсэж болзошгүй байгаа энэ хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас удирдлага зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, улмаар экспортод гаргах боломжийг бий болгоход онцгой анхааран ажиллаж байна.

Энэ хүрээнд малын эрүүл мэндийг хамгаалж эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, экспортыг тогтвортой явуулах зорилгоор хилийн боомтуудыг түшиглэн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах зорилт дэвшүүлж, Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан батлууллаа.

Энэхүү бүсийг олон улсын шаардлагад нийцүүлэх зорилгоор мал эмнэлгийн хяналтын цэг, лаборатори байгуулах, эм урвалж, тоног төхөөрөмж, бэлчээрийн уст цэг, хамгаалалтын байгууламж барих замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ногоон мал аж ахуй эрхэлж, малын бэлчээр, тэжээл, усан хангамжийг бүрдүүлэх, хамгаалах, зохистой ашиглах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.

-Баруун бүс-Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн бүх нутаг дэвсгэрт,

-Төвийн бүс-Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган, Булган аймгийн Тэшиг сумын бүх нутаг дэвсгэрт

-Зүүн бүс-Хэнтий аймгийн Дадал суманд 50.0 мянган га хүртэл талбай, Дорнод аймгийн Халхгол сумын Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тусгай хэрэгцээний 120.0 мянган га хүртэл талбайд тус бүсийг байгуулснаар

  1. Мал сүргийг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд тогтмол бүрэн хамруулж, үржлийн бус эр сувай малыг эрчимтэй шахаж бордон эдийн засгийн эргэлтийг сайжруулж,
  2. Өвс, тэжээлийн хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг баримтлан бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шинэ технологи, инновацыг нэвтрүүлнэ.

Энэхүү тусгаарлах бүс байгуулагдсанаар дараах үр ашиг, ач холбогдолтой. Үүнд:

  1. Малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, малын өвчингүй эрүүл бүс бий болно,
  2. Мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнэ өсөж, үйлдвэрлэл тогтвортой явагдана,
  3. Олон улсын эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний экспортыг тогтвортой явуулах боломжийг бүрдүүлнэ,
  4. Малын гаралтай бүтээгдэхүүнийг тогтмол зах зээлд нийлүүлнэ,
  5. Үржлийн бус эр сувай малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар мал чанар, үүлдэр угсааг сайжруулна,
  6. Мал сүргийн тооны хэт өсөлтийг бууруулж, бэлчээрийн даац, ачааллыг багасгана,
  7. Бүс нутагт ажлын байрыг нэмэгдүүлнэ,
  8. Малчдын орлогыг нэмэгдүүлнэ.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12
Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.