• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 5 сар 12, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт ба дэд бүтэц, мэдээллийн хүртээмж” хэлэлцүүлэг боллоо

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт ба дэд бүтэц, мэдээллийн хүртээмж” хэлэлцүүлэг боллоо

2022/11/28
- Нийгэм
0

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөл ТББ хамтран 11 дүгээр сарын 22-нд  МУИС-ын Номын сангийн хурлын танхимд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт, дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийн  хэлэлцүүлэг боллоо.  Холбогдох хууль, дүрэм, журмуудын хэрэгжилтийн бодит нөхцөл байдлыг нотолгоонд суурилсан судалгааны үндэслэлтэй гаргаж, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой  тодорхойлох нь хэлэлцүүлгийн онцлог юм.

Хэлэлцүүлгийн үр дүнд зөвлөмж боловсруулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, эрх зүйн орчин, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийн биелэлт сайжирч, зөвлөмжийг холбогдох газарт хүргүүлж ажиллах юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн эрх зүйн баримт бичгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бусадтай адил тэгш байх үндсэн дээр хөдөлмөр эрхлэх, эрүүл аюулгүй хөдөлмөрийн нөхцөлөөр хангагдах, мэргэжлийн сургалтад үр дүнтэйгээр хамрагдах, ажил хайх, ажилд орох, ажиллах болон ажилдаа буцаж орох боломж нөхцөл, мэргэжлийн хувьд дэвших, боломжит хэрэглэгдэхүүнээр хангагдах, мэргэжлийн нөхөн сэргээлт, ажлын байрыг нь хадгалах байдлаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зам тээвэр, барилга байшин доторх болон гаднах байгууламжийн хүртээмжтэй байдал, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ  ХБИ-дэд хүртээмжтэй хүргэх зэрэг асуудлуудаар ХНХЯ, БХБЯ, ЦХХХЯ, ХХҮЕГ, БХтөв, И-Монгол академи, ХСХГ зэрэг холбогдох газрууд оролцсон ажил хэрэгч хэлэлцүүлэг боллоо.

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12
Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.