• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 5 сар 12, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
ХНХЯ: 841 иргэн ажилд зуучлагджээ

ХНХЯ: 841 иргэн ажилд зуучлагджээ

2022/11/29
- Нийгэм
0
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Эх орондоо хөдөлмөрлөх боломж-2022” өдөрлөг зохион байгууллаа. Нийгмийн олон талын оролцоонд тулгуурлан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйлчилгээ, арга хэмжээг сурталчлан таниулах, технологийн болон менежментийн шинэчлэлийн талаар хэлэлцэх, гарсан санал зөвлөмжийг холбогдох газар хүргэх зорилго бүхий тус өдөрлөгт Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ судалгааны институт, Нийслэлийн Хөдөлмөр,халамжийн газар, НҮБ-ын олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг төр, хувийн хэвшлийн 70 гаруй байгууллага оролцсон байна.
Арга хэмжээний хүрээнд:
4104 нээлттэй ажлын байрыг санал болгож,
2960 иргэн ажил хайгчаар бүртгүүлж,
841 иргэн ажилд зуучлагдаж,
272 иргэн ажлын шууд ярилцлаганд хамрагдаж,
1619 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч,
20,9 сая төгрөгийн борлуулалт хийгдлээ.
Түүнчлэн иргэд хөдөлмөр эрхлэлтийн цахим систем И-Жоб платформтой танилцаж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх, гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагааны талаар мэдээлэл авах зэрэг үйлчилгээнд хамрагдав.
Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт,үнэлгээ судалгааны газрын захирал Б.Батцэцэг болон зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл, иргэд оролцлоо. Уг өдөрлөгт салбаруудын төлөөллүүдийг урьж, хэлэлцүүлэг зохион байгуулахын зэрэгцээ ажил хайгч иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг сонссон. Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь салбар “И Пи Эс” төвийн төлөөлөл мэдээлэл өгч, гадаадад ажиллаж байгаад ирсэн залуус Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сайн жишгийнхээ талаар туршлага хуваалцав.
Өдөрлөгийн үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн сургалтад хамрагдсан иргэдийн “Ур чадварын уралдаан 2022” тэмцээн боллоо.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг иргэд дэмжжээ
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12
Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.