• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 5 сар 12, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авч буй хүүхдүүд Монгол Улсын иргэний андгай өргөлөө

16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авч буй хүүхдүүд Монгол Улсын иргэний андгай өргөлөө

2022/11/29
- Нийгэм
0
Улс тунхагласны 98 жилийн ойн энэ өдөр Ерөнхий сайдын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2022” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Батдорж нар оролцлоо.
16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргээд “Та бүхэн Монгол Улсын иргэн хэмээх Үндсэн хуулиар хамгаалагдсан бүрэн эрх, эрх чөлөө ба ёсчлон биелүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн нийгмийн бие даасан гишүүн болж байна. Тиймээс Монгол Улсын бодит нөхцөл байдлыг танилцуулж, цаашдын хөгжилд иргэн та хэрхэн оролцох талаар ярилцъя” гэв.
Ерөнхий сайд хүүхэд, залууст Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын түүх, улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцууллаа. “Эцэг өвгөдийнхөө баталгаажуулж ирсэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг дараагийн үедээ үнэ цэнтэйгээр хүлээлгэн өгөх үүргийг бидний үе хамтдаа үүрэх цаг хугацаа эхэлж байна” хэмээв. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого” -ын хүрээнд хэрэгжүүлж буй мега төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатайг дурдаад “Та бүхэн 1-2 жилийн дараа мэргэжлээ сонгох гэж байна. Мэргэжил сонголтоо бодитоор тооцож хийх нь Та бүхэнд төдийгүй Монгол Улсын ирээдүйд нэн чухал” гэж захилаа.
Үе тэнгийнхнээ төлөөлж нийслэлийн ерөнхий боловсролын 108 дугаар сургуулийн сурагч Ш.Номинжин, "Тэмүүжин өрлөг" сургуулийн сурагч Ө.Анхбаяр нар үг хэлж, үндэсний бичгээ эрхэмлэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг үеийнхэндээ уриаллаа.
16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч байгаа өсвөр үеийнхнийг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос жил бүрийн энэ өдөр зохион байгуулж ирсэн. Энэ онд улсын хэмжээнд 44331 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бөгөөд ёслолыг энэ цаг мөчид БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын ивээл дор тус улсад мөн зохион байгуулсан юм.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг иргэд дэмжжээ
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12
Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.