• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Даваа, 5 сар 12, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “EJOB” платформыг нэвтрүүллээ

Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “EJOB” платформыг нэвтрүүллээ

2022/11/29
- Нийгэм
0
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд Дэлхийн банкны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн санхүүжилт, арга зүйн дэмжлэгтэйгээр хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “eJob” платформыг улсын хэмжээнд нэвтрүүллээ.
Систем нь дэвшилтэт технологид суурилсан онлайн портал, мобайл аппликэйшн, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнүүдийн ажиллах хэсэг бүхий 3 дэд систем, 13 модулиас бүрдэж байгаа ба өнөөдөр системийн хамгийн гол, үндсэн дэд систем болох “ажил зуучлалын онлайн портал”-ыг нээж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Энэхүү систем нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Засгийн газрын "Халамжаас хөдөлмөрт" зорилтыг хэрэгжүүлэхэд чухал суурь болохыг онцолсон. Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев, "Өнөөдөр нээлт хийж буй eJob платформ нь Монгол Улсын Засгийн газрын ард иргэддээ хөдөлмөр эрхлэлтийн илүү боломжийг олгох амлалтын тод илэрхийлэл болж байна" гэлээ.
Систем нь дараах давуу талтай
• Ажлын байрны зар, ажил хайгчдын талаар мэдээллийн сан бий болж, төрийн болон хувийн байгууллагуудыг холбосон нэгдсэн цахим мэдээлэлтэй.
• Ажлын байрны захиалга, ажил хайгчийн мэдээллийг систем автоматаар үнэлж ажил хайгчид тохирох ажлын байр, ажил олгогчид тохирох ажилтныг санал болгох ухаалаг функцтэй.
• Төрийн мэдээлэл солилцооны ХУР, танилт нэвтрэлтийн ДАН системтэй холбогдож мэдээлэл солилцох боломжтой.
• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт зарцуулж байгаа төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой.
• Хөгжлийг бэрхшээлтэй иргэнд зориулсан бүртгэл, мэдээлэл, технологийн тохиргоотой.
• Хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээллийн үнэн зөв, бодитой байдал нэмэгдэнэ.
• Ажилтнуудын ажлын гүйцэтгэл, үр дүнг хэмжихүйц болж, тайлан, мэдээ гаргах цаг хэмнэгдэнэ
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12
Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.