• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Мягмар, 5 сар 13, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлт болон ядуурлын талаар хийсэн судалгааны тайланг хэлэлцлээ

Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлт болон ядуурлын талаар хийсэн судалгааны тайланг хэлэлцлээ

2022/12/07
- Нийгэм
0
Дэлхийн банк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр “Ажилгүйдлийн хувьсал,өөрчлөлт-2020” судаглгаа, Дэлхийн банкны дэмжлэгээр “Ядуурлын дүр төрх” сэдэвт судалгааг Үндэсний Статистикийн Хороо хийж, өнөөдөр оролцогч талуудад тайлангийн үр дүнг танилцууллаа.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн ядуурал тэгш бус байдлын асуудал хариуцсан зохицуулагч Ринку Мургай нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү судалгаа нь манай улсын хөдөлмөрийн зах зээл дэх ажилгүйдэл, ажил хийхэд бэлэн байгаа ч ажилгүй байгаа хүн ам, тэдгээрийн мөн чанар, шалтгаан болон ажил хайгчдын дунд гарч буй богино хугацааны өөрчлөлтийг анх удаа олон улсын аргачлалаар нарийвчлан судалж, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын хувилбаруудыг зөвлөмж болгож буй юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газраас ажил хайгч, ажилгүй иргэдэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, арга хэмжээг илүү боловсронгуй болгон хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Монгол Улсын хүн амын амьжиргаа, ядуурлын тоон мэдээллийг гаргасан нь ядуурлыг бууруулах бодлогын шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд дэмжлэг зүүлж ажилласан Дэлхийн банк, Олон Улсын зөвлөхүүд, Үндэсний Статистикийн хорооны хамт олонд талархал илэрхийллээ.
Уулзалтаар Ядуурлын тайлангийн үр дүнг хэлцэж, Ядуурал ба тэгш бус байдал, Ядуурлын олон улсын харьцуулалт, Ковид-19 цар тахлын эхэн үеийн өрхийн амьжиргааны талаар, Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлтийн тайлангийн үр дүнгийн хүрээнд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн төлөв байдал, Ажил хайгчдын судалгааны хүрээнд шилжилт хөдөлгөөн, ажлын хүлээлт болон тулгарч буй саад бэрхшээлийн талаар хэлэлцсэн юм.
ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12
Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.