• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Мягмар, 5 сар 13, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
"Disability expo 2022" өдөрлөгийн үеэр 187 ажлын байр зарлажээ

"Disability expo 2022" өдөрлөгийн үеэр 187 ажлын байр зарлажээ

2022/12/22
- Нийгэм
0

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн "Disability expo 2022" өдөрлөгийг “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилттэй шийдэл, хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацийн үүрэг” уриан дор энэ сарын 20-нд зохион байгуулав.

Өдөрлөгт 45 ажил олгогч байгууллага 187 ажлын байр зарлаж, санал болгов. Ажил сонирхсон 106 иргэн оролцсон бөгөөд ажил мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг давхардсан тоогоор 783 иргэнд хүргэж, ажилд орохоор 113 хүн анкет бөглөжээ. Харин байнгын ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй 14 иргэн орсон бол өдөрлөгийн үеэр 4,650,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулжээ. “Ард шоп” онлайн дэлгүүрээр бараа, бүтээгдэхүүнээ байнга борлуулахаар 6 хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээ байгууллаа.

Мөн “UBCAB” ХХК-ас тулгуур эрхтний бэрхшээлтэй 20 иргэнийг сонгон авч, энэ он дуустал такси үйлчилгээ үзүүлэх батламж гардууллаа. Такси үйлчилгээний хөлсийг нийгмийн хариуцлагаа ухамсарласан 20 компани хандивлаж, “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд эхний ээлжинд ажил хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэнийг сонгосон байна.

Өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, тохирох ажлын байранд нь зуучлах, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, технологийн шийдлийг танилцуулсан юм.

ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, ХАҮГ, “Hand Pro” ХХК, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн газар, хэлтэс хамтран зохион байгуулсан энэ удаагийн "Disability Expo 2022" нь зөвхөн хөдөлмөр эрхлэлтээр хязгаарлалгүй боловсрол, эрүүл мэнд, технологийн шийдлийн хүрээнд төрийн байгууллага хувийн хэвшлийн хамтарсан түншлэлд тулгуурласан өдөрлөг болов.

 

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй
Нийгэм

Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

2025/05/12
Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа
Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

2025/05/09

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Билл Гейтс: 10 жилийн дараа хүмүүс 7 хоногт хоёрхон өдөр ажилладаг болно

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нийслэлд 10-аас дээш жил болсон машинд улсын дугаар олгохгүй

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • ЦЕГ-т процессийн дахин инженэрчлэлийн судалгааны ажил эхэллээ

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.